Monday, December 15, 2008

Энэ шүлгийн нэлээн эрт хуулж авч байсан юм байна. Даанч зохиогчийг нь бичиж аваагүй бна. Хуучин цуглуулгаасаа уншиж байгаад таалагдлаа.
Зүрх зүүн талд байдаг юм байна
Зүүрмэглэх шөнийн сэрүүн навчис надад хэллээ
Зүрх зүүн талд байдаг юм байна
Зөөлөн дэрэн дээр чимээгүй бөмбөрөх нулимс минь
хэллээ
Зүрх хүнд байдаг юм байна
Зөрүүд хатуу хорвоогийн хориод нас минь хэллээ
Зүрх надад байсан юм байна
Зүсэр бороон дундуур олдсон зөрөг зам хэллээ
Зүрх бас өвдөж шаналдаг юм байна
Зөөлөн эрдүү дууг чинь сонсоод эдгэрдэг юм байна
Зүрх надад байсан юм байна
Зөвхөн чи л надад байхгүй байсан юм байна

Wednesday, December 10, 2008

Зөвхөн чинийх байя

Анх хоёул учран харц тулгаран ичингүйрэхэд нь
Алагхан зүрхний чинь гүний дурлалын соёо нь би байя
Хайрын болзоонд яаран яаран ирэхэд нь
Халуун үнсэлт тэврэлтээр угтах амраг чинь би байя
Санан санан үгүйлэх сэтгэлийг нь эзэмдсэн
Сайхан бүсгүй чиний хайр чинь би байя
Нууж догдолж хайрласаар хуримын бөгж зүүхэд нь
Насан үүрд ханилах хань чинь би байя
Хосоор амьдрах энэ орчлонд ханьсан амьдрах
Хос баганын чинь нэг нь би байя
Үрийн зулай үнэрлээд бүүвэйн дуу аялахад чинь
Үнэгчлэн нойрсох хүүгийн эцэг нь би байя
Өглөө бүр аагтай цайныхаа дээжийг барихад чинь
Өргөө гэрийн нь хойморт эзэн нь би байя
Өнгөт энэ хорвоогоос өөр би юу ч хүсэхгүй ээ
Өнөөдрөөс эхлээд би зөвхөн чинийх л байя

Tuesday, December 9, 2008

Үндсэрхэг бай бүсгүй минь

Харамлана харамлана чамайг л ганцхан харамлана
Ханиа л гэж ганцхан өмчилсөн гэргийгээ
Бурханаас хүртэл харамлана
Үндсэрхэг бай бүсгүй минь
Өөрийг чинь өмчилсөн эр нөхөртөө үндэсрэхэг ханд
Үнэндээ бүсгүй хүнд эр нөхөр чинь эх орон
Үйлийн чинь аясаар хатуурч зөөлөрч
Үнсэлтийн чинь цэнгээр гандаж мандана
Хазгай гишгэхэд чинь тэнгэр шиг хилгэнэж
Хайлган айланд чинь дуу шиг уярна
Харамлана харамлана чамайг л ганцхан харамлана
Ханиа л гэж ганцхан өмчилсөн гэргийгээ
Бурханаас хүртэл харамлана
Өнгө нь бараан хорвоод тавилангаа холбосон
Өөрийг чинь овоглох эх орондоо үнэн ч бай
Өдрийн цагаанд урьдаан барьж
Шөнийн бараанаас өмнүүр чинь халхлах
Өөрийнхөөн эх оронд үндсэрхэг бай бүсгүй минь ээ
Ц.Бямбажаргал "Чимээгүй оршино" яруу найргийн номноос

Сайн уу андууд минь

Сайн уу андууд минь энэ өдрийн мэнд. Блог ертөнцдөө бичилгүй их уджээ. Бичих юмсан гэж өдөр бүр л боддог байлаа. Өдөр бүр л бусад блог андуудынхаа блогоор зочлон уншиж байлаа. Сүүлийн бичлэг хийсэнээс хойш нэг сар гаран амраад ажилдаа орсон. Ажилдаа ороод 4 сар болж байгаа ч бичлэг хийх цаг зав өөртөө гаргаж амжихгүй л байлаа. Бас нэг шалтгаан байсан юмаа багийн минь хамгаас дотно найз минь энэ зун гэнэт биднийгээ орхин бурханы оронд одсон юм. Түүнийхээ тухай дурсамжийн бичлэг эхлүүлээд дуусгаж чаддаггүй. Миний эвлүүлэн бичсэн сэтгэлд минь хүрэхгүй дутуу дулимаг нэг л санасанаар минь болохгүй юм. Тэр бичлэгээ блогтоо тавиад дараа нь бичлэгээ үргэлжлүүлнэ гэж бодсоор ийм удаан бичсэнгүй. Одоо тэр дурсамжийн бичлэгээ дуусгаагүй сэтгэлдээ хүргэж чадахгүй л байна. Нэгэн яруу найрагч ингэж хэлсэн байсан юм. Би ээжийнхээ тухай шүлэг бичээгүй. Яагаад гэвэл тэр хүний бүх сэтгэлийг илэрхийлж гаргаж чадахгүй дутуу юм бичсэнээс бичихгүй байсан нь дээр гэж. Үнэн үг юмаа.
Одоо цаашид бичлэгээ идэвхтэй бичин үргэлжүүлнээ.

Friday, June 27, 2008

Амралт эхэллээ.

Өнөөдөр ажлын сүүлийн өдөр. Амрах гээд ажлаа цэгцлээд сүүлийн өдрүүдэд ажил ихтэй байлаа. Зуны налгар, дулаан өдрүүдийг амарч өнгөрөөнө гээд боддоо сайхан байгаа биз дээ. Амарлаа гээд блогоо орхихгүй ээ бичлэгээ хийж байнаа. За түр баяртай. Би амрахаар явлаа.

Monday, June 23, 2008

Амралтын аялал

Өчигдөр амралтын өдрөөрөө гэрийнхэнтэйгээ салхинд гараад. Бороотой бүрхэг өдөр байсан ч төлөвлөсөн байсан болохоор явсан. Тэгэхдээ тэр өдрийн цаг агаар сайхан байсан шүү. Эхлээд ээж хаданд очсон. Өглөө хотоос гарахад бороо ороогүй бүрхэг намуухан байлаа. Хотоос гараад л ногоон тал бгаа гэж бодож байсан чинь гандсан шар тал. Зуншлага муу гандуу бна лээ. Төв аймаг ороод арай гайгүй болж байсан. Замд бороо жаахан шиврээд л. Яг Ээж хадан дээр ирэхэд бороогүй дулаахан байлаа. Тэгээд Ээж хадандаа мөргөчихөөд хажуухан хэсэгт нь цай ууж суутал бороо ороод, машиндаа гүйж суугаад удаагүй байтал юу болсон гээч аймаар тэнгэр дуугарч аадар бороо ороод бас мөндөр буусан. Хэдхэн минутын дараа уулын ус доошоо буугаад ус тогтож үерлээд, хараад сууж байхад аймаар санагдсан. Бороо гайгүй болохоор дараагийн аялалдаа гарсан. Замд явж байхад уулын ус доошоо зүгээр задгай, гол шиг мэлтэлзэн жалга руу урсаад л. Харахад гоё ч аймшигтай санагдсан. Анх удаа л харсан минь тэр.
Next stop Манзушир хийд. Анх жаахан байхдаа бараг 20 жилийн өмнө ээж, аавтайгаа очиж байсан юм. Түүнээс хойш очих юмсан гэж бодож байсан амжихгүй л яваад байсан юм. 20 жилийн өмнө очиж байсанаас нээх өөрчлөгдсөн санагдсангүй. Харин уулан дээр хадан дунд хавтгай хадан дээр 3 өөр газар өнгөтөөр зурсан 3 бурхан байсан тэр байхгүй болсон байна лээ. Сэргээж зураад хадгалж үлдэж болоогүй л юм бх даа. Сүрлэг сайхан зураг байсан юмсан. Байгаль, уул, ус нь их сайхан газар. Сэтгэл сэргээж, нүд баясгаж, ядаргаа тайлмаар. Харамсалтай нь нөгөө мартамхай хүн чинь аппаратаа мартаад тэгээд зураг авахгүй хоцрох харамсалтай санагдаад гар утсаараа зураг авсан нээх гоё гараагүй бх. Тэгэхдээ дараагийн бичлэгтээ авсан зургаа тавинаа.
За аялал ч яахав үнэхээр сайхан байсан. Энд нэг юм хэлэх гэсэн. Анх Манзушир луу ороход нэг хүнээс 800 төг, машинаас 2000 төг авах юм. БОЯ-с авдаг юм байна. Онцгой хамгаалалтай бүс гэсэн утгаар авдаг гэсэн. өгч байгаа тасалбар нь тоглолтын билет шиг гялтганасан юм бна лээ. Тэр орсон хаалганаас цааш 2-3 км яваад Манзуширт очно. Шороон замтай. Зам дагуу бас тэнд хог их харагдсан. Урсаж байгаа горхинд хог урсаад, тээглээд муухай харагдах юм.
Биднээс авч байгаа мөнгөөрөө хогоо цэвэрлүүлж болдоггүй юм байхдаа гэж бодож байлаа. Тэгээд замд тохиолдсон явдлыг хэлмээр санагдаад. Манзушираас гараад явж байтал нэг настай эмэгтэй 2 том шуудай дүүрэн юм үүрчихсэн явна. Машинаа зогсоогоод хаана хүрэх юм гэсэн Төв аймаг орно гэнээ. Тэгэхээр нь суучих хүргээд өгье гэсэн чинь тэр 2 том шуудайнаас гадна замын хажууд дахиад нэг том шуудай бас нэг үүргэвч дүүрэн юм байсан. Та бүгдийг нь авч яваа юм уу гэсэн тийм хоёр хоёроор нь үүрээд зөөж яваа гэнэ. Тэр 3 шуудай багажанд багтахгүй баглаж явсан. Тэр шуудайд дандаа архи, пиво шил, лааз, ундааны савнууд байсан. Төв аймаг орж тушааж хоол ундаа авна гэж ярьсан. Тэр шуудайтайгаа нь тушаахад 1000-1500 төг болно гэнэ. Манзушираас төв аймаг хүртэл 8 км. 8 км тийм их юм үүрээд 1000-1500 төгрөгтэй болоод буцаад л алхана. Хэцүү байгаа биз. Би яг ямар санаа хэлэх гээд бна гэхээр БОЯ-аа хашаанынхаа үүдэнд зогсоож авсан мөнгөөрөө тусгай хамгаалалтын бүсэд байгаа хогоо түүлгээд худалдаад аваачээ. Нэг шуудай хогоо 500 төгрөгөөр ч юмуу худалдаад авбал хогийг чинь цэвэрлээд байгалийг нь хамгаалаад өгөх хүмүүс байна шүү дээ.
Хүмүүс минь ээ хогоо байгаль дэлхийдээ хаялгүй хогийн саванд хийж бай л даа.

Friday, June 20, 2008

Бороотой өдөр



Гадаа бүрхэг бороотой, гунигтай байна. Тэгэхдээ бороо ороод гоё байна. Бороо зөөлөн, зөөлөн шиврээд. Өглөө бороо орж байгааг мэдээд ажилдаа яаж явна даа л гэж бодож байлаа учир нь шүхрээ дээр нэг өдөр бороо орход ажил дээрээ авчраад орхиод явсан тэгээд л шүхэр байхгүй гараад такси барна гээд гарсан чинь, зөөлөн бороо шиврээд хувцас норохгүй бас их намуухан дулаахан байсан болохоор алхаад л алхаад автобусанд суугаад ирлээ. Алхаж явахдаа МР-гээ чанга дээр нь тавиад хайрын тухай дуу сонсоод инээмсэглээд л сэтгэл нэг л тайван. Өнөөдөр сайхан өдөр байна сайхан явдал тохиолдох ч юм шиг. Нээрээн өчигдөр өглөө бас сайхан эхэлсэн. Өглөө гэрээсээ гараад буудал руу алхаж явсан чинь зам тосоод 3 хүүхэд сонгуулийн сурталчилгаа тарааж байсан. Сүүлийн үед их олон найзтай болоод байгаа гэрээр дүүрэн миний найзлаад байгаа хүмүүсийн сурталчилгаа. Би бүгдийг нь уншиж байгаа. Сонголтоо зөв, хариуцлагатай хийнэ гэж бодоод л. Иргэн миний үүрэг биз дээ. Хэ хэ. Нөгөө сурталчилгаа тарааж байсан 3 хүүхдийн тухай хэлэх гэж байсан шдээ. Над руу дөхөж ирээд их хөөрхөн инээмсэглээд ӨГЛӨӨНИЙ МЭНД, САЙХАН АМАРСАН УУ ЭГЧЭЭ? ТА ЭНЭ НЭР ДЭВШИГЧИЙН ТУХАЙ УНШААРАЙ. ЭНЭ ӨДРИЙН ЧИНЬ АЖИЛД АМЖИЛТ ХҮСЬЕ. БАЯРТАЙ гэсэн. Надад сайхан санагдсан монголд харилцааны соёл их муу дандаа л уурласан хүмүүс хардаг болохоор тэр хүүхдийн надтай тэгж харьцсан нь сайхан байсан. Бас өглөө эрт 7,30-д ажлаа эхэлсэн явж байгаа нь авууштай. Аан бас нэг хэлэх санаа байгаа юм байна. Өглөө FM, TV-р хошин шогийн хөтөлбөр явуулж баймаар. Хүмүүс өглөөг яаж эхэлнэ тэр энергээрээ өдрийг өнгөрөөдөг гэж боддог. Өглөө автобус унаанд явж байхдаа хөгжилтэй, хошин хөтөлбөр үзээд, сонсоод инээгээд тэр өдрийнхөө сайхан энергийг авч байг л дээ. Би өглөө бүр автобусанд сууж ажилдаа ирдэг. Автобусанд их чанга тавьсан таалагдах таалагдахгүй дуу яваад л хүмүүс нь их дүнсийсэн ууртай харагддаг. Тэр дууны оронд хөгжилтэй, хошин хөтөлбөр сонсоод явбал ч хөгжилтэй, инээмсэглэлтэй хүмүүс бх бхаа.

Сая бичлэг бичээд сууж байсан чинь найз бүсгүй утасдаад цайны цагаараа хүрээд ир хоол хийж бна гэнэ. Очиж хоол идээд ирлээ. Сайхан хоолоор дайлсанд баярлалаа. Гадаа бороо орсоор ороод байгаарай зөөлөн зөөлөн шиврээд.

Thursday, June 12, 2008

Анд найз нартаа

Гадаа ямар муухай байнаа. Өчигдөр их дулаахан байсан би өчигдөр өмсөж байсан нимгэн хувцастайгаа байна. Яаж гэртээ харина даа. Нээрэн энэ удаа найз нартайгаа уулзсан тухайгаа бичих гэсэн юм. Нөгөө амар тайван жаргаж байна гэсэн хүн чинь сүүлийн хэд хоног тийм бус байлаа. Гадаад руу сургалтанд явсан найз минь 4 сар сураад 1 дэхь өдөр ирээд. Тэгээд найзуудаа цуглуулж бид уулзаад уулзалт сайхан байсан шүү. Найз нартайгаа уулзалгүй удсан их санасан байсан.

Нөгөө нь, нэгэн хайрынхаа эзэнтэй мэссэнжердээд (нэгэн гэж бичихээр намайг олон хайртай юм байна гэж битгий бодоорой). Дурсамжаа ярилцаад тэгээд Хайрын түүх гэсэн бичлэг хийж байгаа. Бичих ур чадвар муутай хүн чинь өөрийнхөө санааг гаргаж чадахгүй засаад л бодоод л байна. Удахгүй блогтоо тавинаа.

Найзуудтайгаа уулзсан өдөр үнэн кайфтай байлаа. Эхлээд сайхан хоол идээд дараа нь уушийн газар очиж beer уугаад тэгээд дараа нь яасан гэж бодож байна дискодсон. Намайг хүмүүс бүжиглэсэн гэвэл итгэхгүй байхдаа. Манай найзууд гоё бүжиглэдэг болохоор би тэднээс ичээд хөдөлж өгдөггүй байсан юм. Тэгсэн тэр өдөр сэтгэл хөдлөөд бас их чөлөөтэй байсан болохоор нэг тийм юм боллоо. Уул нь найз нартайгаа уулзвал намуухан газар орж суудаг юм насаа дагаад ч тэр юм уу. Харин одоо дисконд оръё гэвэл татгалзахгүй байж магад шүү (тэр өдрийн тэнгэр мэднэ дээ).

Анд найз нартаа
Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан гар таталгүй хайрласан
Амины хэдэн нөхөдтэй билээ би
Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу
Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу
Цэцэн шүлгээр тургиж сум шиг нисэж эсвэл
Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу
Яасныг санамаар байна хэдхэн найзаа яримаар байна
Яруу найрагчын зүрх нөхөрлөл хайрын данс юм
Алтан үсэгээр бичиж, титэм хийж өмсмөөр
Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм
Будант Богдын орой ертөнцийн гунигт цэг дээр
Буугаад нисэх шувууны жигүүрт би атаархдаггүй
Буруудаж зөвдөж, дутаж, сагаж явлаач
Бусад нь яах вэ? Анд нөхдөөр би дутаагүй
Намрын усан бороо яндан дагаад урсхад
Найзынхаа дэргэд дулаацах гэж би гэрээсээ гардаг
Нанчид бүлээн цай хаанаас ч олддог орчлон дээр
Найзынхаа гараас хор уугаад сэхэх гэж би яардаг аа
Дайнтай цагын тэнгэр мэт бараан нь голдуу амьдралд
Дайзтай сум шиг эгнэж явлаа ч нөхөд минь цувж одсоор байна
Шархадсан зүрхийг минь ертөнцийн ямарч рашаанаар анагаахгүй
Шарлынх нь цэцгийг үнэрлэж нэг тайтгардаг аа
Шүлгэндээ тавих эцсийн цэг миний нөхдийн нулимс юм
Шүтээндээ бурхантай цуг залах нь миний нөхдийн хөрөг юм
Шүүх эцсийн цааз миний нөхдийн үнэн гашуун үг юм
Шүүдэртэй талд намайг тавих нь миний нөхдийн л мутар юм аа
Ц.Хулан





Sunday, June 8, 2008

Даруухан ичингүйрэл, бардам зан, ихэмсэг уучлал


За салхи оруулаагүй удсан блогтоо салхи оруулнаа. Их удаан бичлэг бичсэнгүй. Нэг бол их завгүй эсвэл залхуу хүрээд бичлэг хийгүй байлаа. Бас намайг хөглөж өгөх явдал огт гарсангүй ямар нэгэн сайхан, муухай сэтгэл хөдөлгөсөн өөрийн эрхгүй бичлэг бичүүлэх адал явдал, сэтгэл хөдлөл байхгүй байлаа одоо ч алга. Яг одоогынх шигээ тайван юу ч бодохгүй санаа амар бгаагүй юм шигээ. Үргэлж л адал явдал, хайр дурлал, нөхөрлөл, инээд хөөр наргиантай байж. Над шиг уйдамхай хүнд нам тайван амгалан байдал таалагдаад ч байгаа юмуу эсвэл огт таалагдахгүй нэг л өдөр хашгираад зад тавимаар ч юм шиг. Энэ мөчид энэ шүлэг таалагдлаа.

Даруухан ичингүйрэл, бардам зан, ихэмсэг уучлал

Хээнцэр чамин цацаг чимэгтэй торгон бошинзонд дуртай би
Хэмгүй гунигтай, омог бардам, яруухан аялгуунд дуртай би
Хээ хуаргүй пүүсүүн дээр алтан утсаар зүү ороох дуртай би
Хээр талаар биш, хотынхоо гудамжаар дураараа алхах дуртай би

Хуучин сүм, эртний агуй, өглөөний наранд дуртай би
Хуртай зун, цастай өвөл, хаврын ногоонд дуртай би
Дундад эртний дуулгат баатрууд, богтлогдсон гоо бүсгүйд дуртай би
Дуулгавартай амьдралын алтан зөрөг, мөнгөн жолоонд дуртай би

Домгийн хаад, хөзрийн ноёд шиг хуучны харчуулд дуртай би
Догдлох сэтгэл, догшин сахал, ихэмсэг занд нь дуртай би
Хэнгэргийн товшилт, лимбийн эгшиг, ятгын үглэлд дуртай би
Хийлийн утаснаа "Хэнтийн өндөр уул" сүндэллэхэд дуртай би

Судрын үгс, намрын бороо, ээжийн цайнд дуртай би
Сураггүй алсад нүүн одох алтлаг ягаахан үүлэнд дуртай би
Орж гарах ороо хангал үгс, найрагчийн онгодод дуртай би
Орчлонгийн хов юухан ч биш, эрдүү омогт нь дуртай би

Даруухан ичингүйрэл, бардам зан, ухэмсэг уучлалд дуртай би
Дарс бялхаж, жимс гэрэлтсэн найрын ширээнд дуртай би
Дахин учрахгүй харцны гэгээхэн хагацалд дуртай би
Дандаа мартчихдаг сургаал үгүүдэд дуртай би

Цардмал зам дээр зурсан хүүхдийн жартайд хайртай би
Цагаан цагаан үүлний туугдан одоход дуртай би
Оронд нь өндөр яндангийн утаа багшран үлдэхийг харах
Онцын хэрцгий энэхэн хорьдугаар зуундаа хайртай би

Мяндсан алчуур шиг задрах цэцгийн анхилуун үнэртдуртай би
Машины араас садрах сиймгэр цэнхэр утаанд дуртай би
Ганцаардсан эмгэд, мартагдсан өвгөд, нялх хүүхдэд хайртай би
Гашуухан нулимс, өнчин сар, шөнийн хотод хайртай би

Ээж ээ! Эрт ирээрэй! гэдэг үг, боргоцой гаранд хайртай би
Эрт үүрээр амрагийн өврөөс босч, задарсан гэзгээ аялуулах дуртай би
Анхны цас, хаврын гэгээн гуниг, намрын эзгүйрсэн нууранд дуртай би
Ариухан харц, шөнөөр ниссэн шувуу, мартагдсан дуунд дуртай би

Тоомжиргүй явсаар уйдаж цөхөрсөн энэхэн орчлондоо хайртай би
Торгуулын хуудас шиг бичигдэх он жилүүдэд хайртай би
Гашуун нулимс шиг цуврах өдөр хоногуудад хайртай би
Ганцхан надад л заяасан хэнэггүйхэн зандаа эзэн би...

Б.Энхтуяа

Tuesday, April 29, 2008

Дуусашгүй дундаршгүй тийм л халуухан
Дурлалыг хүлээн сууна уу залуу минь чи
Хагацашгүй ханашгүй тийм л гэгээхэн
Хайрыг хайсаар явна уу залуу минь чи

Хувирахгүй хуурахгүй тийм л дөлгөөхөн
Харцыг чи анзаарахгүй л явна уу залуу минь
Сатаарашгүй сарнишгүй тийм л ариухан
Сэтгэлийг чи тоохгүй л явна уу дааа залуу минь

Wednesday, April 23, 2008

Хайхрамжгүй алхалсан он жилүүд минь

Энэ шүлгийг урьд нь уншиж байхдаа ойлгохгүй байсан юм тэгэхдээ Хайхрамжгүй алхалсан он жилүүд минь гэсэн нэр нь их дотно санагдаад бичиж авч байсан юм байна. Сая уншсан чинь нэг л өөр өнцөгөөс харагдаад урьд нь уншиж байсанаас. Мөр бүрийг хичээнгүйлэн уншвал их гоё шүлэг байна.


Хайхрамжгүй алхалсан он жилүүд минь

Түргэний тэрэг шиг хажуугаар давхиад өнгөрсөн
Тэр нэгэн хаврын анхны бороо
Дөрөвдүгээр сард чимээгүйхэн орсон
Тэмтрэгдэх хувьгүй зүрх
Гуниглах завгүй догдлоод л
Тэсгим өвлийн жавар шиг ганцаардал
Цээжнээс минь нисэн одоод л
Задгай мөнгө цардмал зам дээр унах шиг
Цээжинд жингэнэх чимээ гарч
Чамд л гэж зүрхний минь хэмнэл анх удаа хөглөгдсөн
Хайраар хөглөгдсөн зүрхнийхээ догдлолыг мэдэхгүй
Хайхрамжгүй алхалсан он жилүүд минь
Он жил гэдэг
Одоо бодоход зовхины минь үрчлээс шиг тодхон зурайх мөртөө
Халамцуухан хөлсний тэргэнд
Орхичихсон өрөөсөн бээлий шиг бүүр түүрхэн санагдана…
Хэлж амжаагүй торж хоцорсон үгсийг цаг хугацаа билүүдээд
Хэнхдэг цээжнээ хөнгөн харуусал тэртээх дөрөвдүгээр сар шиг бороошино
Цөхрөл зүхэл гэж үгүй зүрхэс
Янагийн мэгшилт мэт бороонд нялхамсаад л…
Дэргэдүүр ус цацан давхих он цагийн араас
Нойтон магнайгаа илбэн,
Саравчлах мэт хараад
Хайхрамжгүй алхалсан он жилүүд минь
Дөрөвдүгээр сарын чимээгүйхэн бороонд
Тэмтрэгдэх хувьгүй зүрх догдлоод л
Задгай мөнгө цардмал зам дээр унах шиг
Цээжинд жингэнэх чимээ гарч
Чамд л гэж зүрхний минь хэмнэл анх удаа хөглөгдсөн
Хайраар хөглөгдсөн зүрхнийхээ догдлолыг мэдэхгүй
Хайхрамжгүй алхалсан он жилүүд минь

Г.Сүхзориг

Tuesday, April 22, 2008

Үелзсэн их бодлийн минь учиг нь байгаасай гэж

Ойрд ажил ихтэй. Бас жаахан ганцаардангуй гунигтай байлаа. Энэ бүхнийг би өөрөө л хүссэн. Миний л буруу. Удахгүй бүх юм хэвэндээ орж амьдрал сайхан болноо. Урагшаа….

Чи чимээгүй ирээд чимээгүй буцдаг
Чихэнд минь хайрын шүлэг шивнэчихээд явчихдаг
Би харин эргэж ч харж чаддаггүй
Билгүүн дүрийг чинь зүүдэндээ л төсөөлдөг
Янагийн үгсийг чихэнд минь шивнэж
Ялдам энхрийхнээр араас минь тэвэрчихээд
Яагаад ч юм чи зүгээр л явчихдаг
Бүсгүй сэтгэл бүлээн зүрхээ чагнан
Би чамайг дахиад л хүлээдэг
Сэм сэмхэн алхаж ирээд араас минь чи тэвэрдэг
Сэтгэлийн учиг алдуурч би шүүрс алддаг
Борхон зүрхнийхээ цовхчоонтой зэрэгцэн
Бодлын алсад би чамруу зорчдог
Гэнэ гэнэхэн над дээр чи чимээгүй буудаг
Гэгэлгэн дуу сэтгэлд минь аялчихаад буцдаг
Гэнэхэн насны хүслээ хөглөж
Гэргий чинь болохсон гэж би тэмүүлдэг
Үе үехэн над дээр чи чимээгүй айлчилдаг
Үйлийн үртэй зүрхэнд минь учирал зөгнөөд оддог
Үелзсэн их бодлийн минь учиг нь байгаасай гэж
Үймэрсэн сэтгэлээ аргадан чамайг би хүлээдэг
Дараа дахин зочилохдоо чимээтэйхэн ирээрэй чи минь
Дагаад би чинийхээ гэрэлт ертөнцөд аялмаар байна аа

Оюунаа

Thursday, April 17, 2008

Залуу чамаас асууя би!

Залуу чамаас асууя би!

Хараа алдам талыг, харж маналгvй орхиод
Хараа булаам цэцэгсээ, хар гэртээ vлдээгээд
Халаас дvvрэн амьдрах гэж, харь орныг зорьсон
Хатуу хvтvvгийн нугачаанд бор дарстай зvтгэсэн

Харь нутагт суугаа залуу чамаасаан асууя би
Хаалганы чинь тvгжээ бєх болов уу гэж асууя
Хилийн чинь манаанд хэний vр зогсоо вэ гэж асууя
Хvй дарсан чулуу чинь, хєдлєє болов уу гэж асууя би
Бvсгvй миний бядгvй турьхан хэдэн хуруунд
Бор гэрийн чинь єрхний уяа багтах болов уу гэж асууя би
Богино заяасан балчиг бяцхан ухаанд минь
Бодол хуруулж зовоосон бvхнийг чамдаа хэлье би
Богд уулын чинь энгэрт хатан Туул хорсон уйлж байна гэж
Бядгvй хэдэн загасыг баруун зvvнгvй хаячин цурхирч байна гэж
Баатар хотын чинь тєв хэсэгт, бохир шаахайны мєр хэсvvчилж байна гэж
Бодлогогvй хэдэн ноёд, байраа булаалдан хашгиралдаж байна гэж
Сvлжиж самнасан гэзэгний минь боолт, сvрлэн шаахай дэрлэн унаагvй гэж
Сvvдэр газраар дагжин чичирч, сvйтэгнэсэн бvхнээс айн бэмбэлзэж байна гэж
Сархад дарсанд живсэн, саахалтын залуугаас харц зугатаан байж
Сайн мууг тунгаасаар, санасан бодсоноо єчиж
Хэзээ ирэх вэ гэж хамгийн сvvлд нь асууя би!
Н.Оюун-Эрдэнэ

Залуус минь энэ шүлгийг уншаад нэгийг бодож тунгаагаасай. Юуны төлөө хүний нутагт очин хар бараан ажлыг хийн боол мэт ажиллан хийх зүйл нь хэцүү дарамтанд, үргэлж мөнгө бодон, хайртай хүмүүсээсээ хол, хайр халамжийг мэдрэхгүй амьдарна вэ? Дасаагүй нутаг оронд очин агаар, хоол унд нь тохирохгүй хүнд ажил хийн эрүүл мэндээ муутган залуу насаа үдэж байна гэж боддог уу? Мэдээж мөнгө олж сайхан амьдрах гэж хариулах байх л даа. Мөнгөтэй л бол сайхан амьдарна гэж үү. Амьдралын үнэт зүйлс хайртай хайрлаж байдаг бүхэн чинь хажууд чинь байх биш гэж үү. Та бүгд гадаад руу явчихаар хэн эх орныг чинь хөгжүүлж та нарын очиж байгаа улс шиг болгох юм. Зөвхөн өөрсдийн сайн сайхан амьдралын төлөө хүний нутгийг зорьж боол болж байгаа юм уу? Хол байгаа таны халамж хайрыг өгч явуулж байгаа мөнгө чинь нөхнө гэж үү. Эцэг эхийн хайр халамж дутсан хүүхдүүдийн чинь хүмүүжил доголдож мөнгө л гадаадаас өгч явуулж байсан ээж, аавийг хайрлах сэтгэлтэй хүүхэд болон өсөн хүмүүжнэ гэж итгэж байна уу. Тэгэхдээ харь оронд байгаа бүх хүмүүсийг буруутгах гэсэн юм биш шүү. Монгол улс руугаа эргэн харж нэгийг бодоосой гэж бичлээ.

Баатар хотын чинь тєв хэсэгт, бохир шаахайны мєр хэсvvчилж байна гэж
Бодлогогvй хэдэн ноёд, байраа булаалдан хашгиралдаж байна гэж хэлэх гэсэн юм.

Sunday, April 13, 2008

Хайрт найзын минь төрсөн өдөр

Миний хамгаас хайрт найзын минь төрсөн өдөр. Бид бие биенээ мэддэг болоод их олон жил болжээ. Бүүр цэцэрлэгт хамт хүмүүжиж, 10-н жилд нэг анги бас нэг байранд, одоо цуг ажилладаг. Цэцэрлэгт 2 настайдаа орсон гэж бодвол 25 жил болж. Ховорхон сайхан нөхөрлөл. Жаргал, зовлон, гуниг, баяраа хамтдаа хуваалцан надад түшиг болон үргэлж хажууд минь байдаг хайрт найздаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Найз минь сайн хань, хөөрхөн хүүтэй. Хүү нь үнэхээр өхөөрдөм хөөрхөн. Ханьтай, хүүтэй болоод надад юу гэж үглэдэг болсон гээч хүнтэй суу, хүүхэдтэй бол гэж. Өөрөө гэр бүлийн аз жаргалыг мэдэрсэн болохоор намайг бас тэр аз жаргалыг мэдэр гээд хэлээд байгаа юм. Найз нь бодоод л байгаа шүү.
Хүнд олон найз нөхөд байдаг ч тодорхой цаг хугацааны дараа салан оддог. Хэдий тийм байдаг ч чи бид салахгүй ээ. Намайг олгож, үргэлж санаа тавьж хайрлаж, урвадаггүй чамдаа хайртай шүү. Ингээд л сэтгэлээ нээн бичих гэсэн үг эвлэхгүй байнаа. Чамдаа дуусашгүй аз жаргал, дундрашгүй хайр, үргэлжийн инээд баясалыг хүсэн ерөөе.

Санаа нийлэх нэгнээ олны дундаас олж
Сайн мууг нь таниад анд найз бололцож
Сартай нартай хорвоод бодлоо хуваалцан нөхөрлөн

Салахгүй шахам ханьсаад биесээ түшин явдаг

Анд найз гэдэг ховор олдох эрдэнэ.

Monday, April 7, 2008

БОДОЛ

Нэг л гунигтай. Тэгэхдээ гоё гуниг. Гунигтай ч дурсамжтай хайрын тухай шүлэг уншаад түүнийг оруулахаар шийдлээ. Энэ шүлгийг уншаад гунигласан байхаа. Хайрын тухай шүлэг уншин хөнгөн гуниглан дурсамжаа сэдрээе.
Б.Ичинхорлоо:БОДОЛ

Улирал бүхэн зун шиг биш дээ, ямар
Уйтай дуутай орчлонд цагийн өнгө солигдоно
Учрал бүхэн үүрдийн биш дээ, тавилан минь
Үйлтэй галтай сэтгэлд бодлын хүрд эргэлдэнэ

Ганцхан дусал нулимс ямар үнэтэйг мэдэхгүйдээ
Гадаа шиврэх бороог хурмастын нулимс гэж хэлсэн юм уу
Ганцаар тууламгүй хорвоод гуниглана чинээ санаагүйдээн
Гавьяа алдрын замдаа нөхрөө гээдэг болсон юм уу
Төөрөлдсөн хувь заяандаа гундаж уйлсан хүнийг
Түшиж өндийлгөсөн буянтан олон бил үү дээ, та минь
Амьддаа нэг уйлж үзүүгүй хүмүүн
Алагхан хорвоогийн хаахна багтана, хөөрхий
Намуун хорвоод нулимс дутсан юм гэж үү дээ, заяа минь
Намрын модод өдөржин шөнөжин навчсаараа уйлах юм
Насны хэмжилгүй тавилан бй бил үү дээ, замбуулин минь
Нам гүмхэн шөнийн тэнгэрээс од харвах юм
Ноён тэнгэрийн азарган бороонд хэчнээн норсноо мартжээ
Нойтон сормуустай нүдийг чинь сэтгэлээсээ гаргаж чадахгүй нь
Золгүй бүхнээс хагацаад дахин төрөхдөөн би
Зовлон хэлдэггүй домгийн шувуухай болноо

А.Хулан: Чи надад

Өртэй ч биш дээ чи надад
Өр зүрхэндээ заавал хайрлах албагүй
Өөнтөгч энэ хорвоогоос
Өөрөө би ганцаараа явах юм чинь
Хааяа нэг ирээд яах юм бэ
Хажууд минь үүрд байхгүйгээс

Хүрэн зүрхээ чагначихаад
Холхон амьдраарай надаас
Өглөгч биш дээ би
Өнө мөнх чамд хайртай байхгүй
Өнөөдөр бодож, инээж, гуниглах ч
Өөр нэг өдөр ондоо нэгний өвөрт байх болно
Дасчих гээд байдаг өвчинд
Дандаа л би нэрвэгдлээ ч
Дэндүү сайхантай нь учирах гэж л
Дотроосоо өвчилдөг нь үнэн билээ
Насан турш минь л хайрлах хүнтэй
Нэг их сайхан учирахсан, ямар би дагуулаад одох биш...





Thursday, April 3, 2008

Эргэж бүү хар

Энэ шүлгийг харин нэгэн хүнд зориулж байгаа шүү. 2 хоногийн өмнөөс миний блогийг мэддэг болоод бүх бичлэг шүлгийг минь уншсан гэсэн. Зав сэтгэл гарган уншсан чамд баярлалаа. Өнөөдөр өглөө надад бичлэг нэмээрэй тэсэн ядан хүлээж байна гэж бичсэн юм. Хэн, ямар хүн тэгж бичээд яагаад ийм шүлэг зориулж байна гэж бодож байна уу. Тиймээ тэр залуу бол миний дурлаж, догдолж, үерхдэг байсан залуу минь. Бид бие биендээ дурласан байсан бас сайхан дурсамжтай найзууд. Саяхан аав болсон гэсэн чамд баяр хүргэе.

Орь залуу нас цалгиж булгиж явлаа ч
Охь ганц дурлалд өвдөг сөхрөн боолчлогддог
Горхин цэнхэр зэрэглээ хаваржин урсахад л
Гомдол гэж юу байдгийг мартаж орхидог
Салхин зоргоор гэзгийг минь мөнхийн юм шиг асгаж
Сарнайн шүүдэр атаархтал хайр шивнэснээ дурс
Санаан зоргоор хүслээ одод шиг л цацалж
Сарны сэвхийг бүдгэртэл хэрхэн дурлалцсанаа сана
Хамгийн ялдам тачаангуй хайр чинийх гэдэгт
Хамгийн бардам энхрий үнсэлт минийх гэдэгт итгэ
Торгон гивлүүртэй нулимс хацар дээр эгшиж
Тооройн навч унахдаа өвөр дээр эрхлэг ээ
Хайлаас хайлаасныхаа сүүдэрт гунддаггуй
Хайтан цэцгийн дэлбээнд өвлийн нар зусдаг
Торгонд ямбалж, тортгонд гандлаа ч чи бидэн
Тогоруун дуунаар намар намрыг үднээ
Давхиад өнгөрөх омголон цагаан өдөр хоногууд
Дасал хонгор аашинд чин надтай хамт төөрөлдөг
Давилуун залуу насаа зүс янаг уруулд минь улдээ
Эмүжин/ .

Хайртай хүний дүр эсгэн

Цөөн үгээр чухам үнэнийг хэлжээ. Хайртай гэж надад битгий хэлээрэй. Дурлахаас айдаг юм.

Хайртай хүний дүр эсгэн
Харцаа над руу бүү илгээгээрэй
Дулаахан нудэнд чинь би дасаад
Дэндүү ихээр чамайг хайрлачихбал

Андуурсан дурлалаас минь эмээгээд
Аз жаргал минь нисээд одохын цагт
Хайр минь чи хаана байна гэж
Хаанаас би хайх билээ ..
Ц.Хулан

Monday, March 31, 2008

Today's my day

Төрсөн өдөр. Миний хувьд сайхан баяр. Зарим хүмүүс төрсөн өдрөө мартчихсан байна лээ гэж ярьдаг яагаад тэгдэг юм бол би болохоор бүүр жаахан хүүхэд шиг хоног тоолон хүлээдэг гээч. 10 жилд байхдаа хичээлийн сүүлийн цагаас чөлөө аваад гэртээ ирж төрсөн өдрийн юмаа бэлдээд хичээл тарангуут ангийнхаа хүүхдүүдийг хүрээд ирээрэй гэж уриад л. Бас дандаа цирк үздэг байсан төрсөн өдөр болохоор үнэгүй үзүүлдэг байсан юм. Инээдмийн баярын өдөр төрсөн болохоор хүмүүс анх төрсөн өдрөө хэлэхээр итгэдэггүй юм. Одоо ч мэссэнжерээр хүмүүс үнэн юм уу худал юм уу гээд л байна.

Өдий болтол минь өсгөн хүмүүжүүлсэн ээж, аавдаа баярлалаа. Т а 2-тоо хайртай маш их хайртай шүү. Өглөө босоод ээжийгээ үнсээд баяр хүргэсэн. Аав минь байсан бол... Заримдаа үгэнд чинь орохгүй уурлуулж байсанд уучилаарай. Ээж аавынхаа ачийг хариулья гэвэл сайн сайхан амьдарч, сайн явах хэрэгтэй гэж боддог ч биелүүлж байна гэж бодохгүй л байна. Тэгэхдээ хичээнээ. Багадаа ганцхан миний л баяр юм шиг санаж өөрөө л байрладаг байсан одоо нас ахиж байгаа юм байлгүй ээж, аавыгаа баярлуулдаг болоод байгаа. Би айлын том охин байж дүү нараасаа илүү эрхээ. Одоо ч ээждээ эрхэлж хошуугаа унжуулдаг гээч. Ээж минь ч намайг эрхүүлээд л байх юм даа. Дандаа л ээждээ жаахан харагддаг байхдаа. Ээж болсон ч ээждээ эрхэлээд л гүйх байхдаа би ч засрахгүй байхаа.

ХАЙРТАЙ, ХАЙРТАЙ, ХАЙРТАЙ ШҮҮ ТАНЬДАА.

Thursday, March 27, 2008

100 дахь бичлэг

Ямар муухай өдөр вэ гадаа их муухай хаврын шуурга болж байх шиг байна. Эрдэнэт хотод өглөө цас орж байна гэсэн. Хотод бороо ороосой. Газар дэвтээд ногоо сайхан ургана даа. Нээрээн өнөөдрийн энэ бичлэг минь миний 100 дахь бичлэг юм байна. Уул нь 100 дахь бичлэгээ төрсөн өдрөөрөө хийнэ гэж бодож байсан юм. Гэтэл хэд хоног хүлээж тэсдэггүй ээ. 2007 оны 1 сарын 10-нд анх блог нээж байлаа. Анх блогыг минь нэгэн найз минь нээж өгч байсан юм. Тэр үед блогын ач холбогдолыг мэдэхгүй тэгээд бичлэг бичилгүй орхисон юм. Дараа нь хүмүүсийн блогуудыг уншдаг болоод өөрөө блог хөтөлье гэж бодсон чинь бичих санаагаа олохгүй их удаан бодсон. Тэгээд өөрийн сонирхдог шүлгийн цуглуулгыг блогтоо оруулж эхэлсэндээ. Тэр өдөр минь 2007 оны 11 сарын 19-ны өдөр байлаа. 3 сар гараны хугацаанд 100 бичлэг хийсэн байна. Анх их идэвхтэй өдөр бүр бичлэг шүлэг оруулна зарим өдөр бүүр 3-4 бичлэг оруулдаг байлаа. Тэгэхдээ миний анх оруулж байсан шүлгүүд минь шилдэг гэж боддог. Шүлэгнүүдээ уншиж байгаад сайхан гэснийг нь оруулж байлаа.

Блог найз нартаа. Би өглөө ажилдаа ирээд л Google reader-ээ нээн блогуудад нэмэгдсэн шинэ бичлэгүүдээ уншдаг. Би Google reader-г 250 гаруй блог уншдаг юм байна сая бүүр нэг бүрчлэн тооллоо. Би уншдаг блогынхоо бүх хүмүүсийг танихгүй ч миний сайн найзууд, их дотно юм шиг санагддаг. Намайг хүмүүс төдийлөн мэдэхгүй байхаа. Би найз нарынхаа блогуудаар нь өдөр бүр зочлон ордог ч сэтгэгдэл үлдээдэггүй юмаа. Тэгсэн мөртлөө өөрийнхөө блогийн сэтгэгдэл унших дуртай. Сэтгэгдэл яагаад бичдэггүй юм болоо гэж бодсон чинь би залхуу юм шиг байнаа. Хүмүүс бас миний блогт ордог ч сэтгэгдэл бичихгүй шууд л мессенжерээр сэтгэгдэлээ хэлэх юм. Та нартаа баярладаг шүү. Намайг танихгүй хүмүүс дандаа шүлэг оруулдаг болохоор их ганцаардмал дуугай гэж боддог гэсэн. Харин ч би эсрэгээр нь их нийтэч, олон найзтай, ам хуурай байна гэж байхгүй шүү. Хэнтэй ч нөхөрлөж ойлголцдог. Хүн гомдоохыг хүсдэггүй. Нээрэн энэ завшааныг ашиглаад би өөрөө мэдэлгүй найз нараа гомдоосон бол уучилаарай. Надад яагаад гомдсоноо хэлээрэй би хийсэн буруу зүйл байвал залруулж уучилалт гуйх болноо. За ингээд 100 дахь бичлэгээрээ өөрийнхөө тухай нэлээн биччихлээ. Үргэлж хамт байдаг найз нартаа баярлалаа.

Tuesday, March 25, 2008

Дахин ирэх хавартай хамт хүлээсээр...

Ойрын үед хайрын тухай шүлэг оруулмаар санагдаад байх юм. Хүмүүс бас хайрын тухай шүлэг яагаад оруулахгүй байгаа юм гээд л байна. Шүлэг уншаад гэгэлзэн хайрын тухай бодон суух нэг л таатай. Хөнгөн гуниглан хаяа хөгжилтэй явдлын тухай бодон ганцаараа мушийн инээдэг. Гудамжаар хөмсгөө зангидан бодолд дарагдан яваа хүмүүст үргэлж бүгдийг өөдрөгөөр бодож бай бас инээмсэглэн алхаж бай тэгвэл аз жаргалтай байх болно гэж хэлмээр санагддаг. Хайрлан дурла бас дахин дурла......
Дахин ирэх хавартай хамт хүлээсээр...
Хаврын бороог чамтай хамт би хүлээдэг
Хүлээсэн сэтгэлд бүлээн нулимс бороо мэт урсахад
Хайрын дурсамжинд дарагдсан сэтгэл
Хаврын борооноор сэргэдэг болохоор хүлээдэг...

Цэцэгс дэлгэрч дэлхийг бүхэлд нь хучихгүй болохоор
Цааш холдох чамайгаа мартаж үл чадна, сэтгэл үл ханадаг
Сүрлэг сайхан цэцэгс наран талдаа сүртэй харагдах ч
Сүүдэр бараадсан хайрын цэцэгс чамаар дутан бөхөлздөг

Зүрхний залбирлыг дамжуулах мэт хаврын цэцэгс
Зүйдэлгүй тэнгэр рүү миний хайрын төлөө тэмүүлэн ургадаг
Урсах ус эргэж урсахгүйгээр дурсамж авч оддог ч
Буцах шувууд харин чамайг үгүйлэх сэтгэлийг хавартай тээн ирдэг...

Sunday, March 23, 2008

Тэр нэгэнд

Хавар хайр салшгүй гэж.
Би чиний хааяа дурладаг амттан чинь баймааргүй байна
Ханатлаа идсэн ч цаддаггүй ,,сэтгэл,, чинь баймаар байна
Энэ 2 мөр маш их таалагдлаа та бүхэн ч бас санал нийлэх байх гэж бодлоо.
Тэгэхдээ би хэн нэгэнд зориулж энэ шүлгийг оруулаагүй юм шүү.


Тэр нэгэнд
Мөнх бус орчлонгийн нэгээхэн зайнаас
Миний сэтгэлийн үнэнийг олж хараарай
Мөрөөдөл эсэх ч учрах он жилүүдэд
Мөрийг чинь би түшихээ мэдэрдэг
Би чиний хааяа дурладаг амттан чинь баймааргүй байна
Ханатлаа идсэн ч цаддаггүй ,,сэтгэл,, чинь баймаар байна
Хаа нэгтээ уудаг архи чинь баймааргүй байна
Халамцаж дараа нь давардаг ,,халуун,, чинь баймаар байна
Намайг
урмаар тэтгэсэнд баярлалаа

А.Алтансолонго


Friday, March 21, 2008

СЭТГЭЛИЙН ГАР

Өнөөдөр завтай ч юм шиг завгүй ч юм шиг өдөр байлаа Энэ долоо хоногийн . ажлын сүүлийн өдөр сайхан байна шүү. Энэ долоо хоног жирийн долоо хоног байсангүй. Баяр бас уулзалт их байлаа. Уулзалгүй удсан найз, танилуудтайгаа уулзлаа. Хавар болоод гадаа дулаараад сэтгэл тэнэгэр сайхан байнаа. “ Сэтгэлийн гар” энэ шүлэг их ухаарал хайрласан санагдлаа.

Хүн ганцаараа бол хэн ч биш шүү дээ. Санаа сайн бол заяа сайн гэж миний дуртай зүйр үг. Аав минь дандаа бидэнд ингэж хэлдэг байсан юм. Сайн санасан бүхэн бүтэж, саар санаа гаргавал амжилтгүй гэж. Бие биедээ урам хайрлан, дэмжиж цугтаа хөгжижгөөе.

СЭТГЭЛИЙН ГАР

Анх хөлд ороход минь гараараа дэмжсэн
Аав ээжийнхээ сайхан хайрыг нэг санаарай!
Амьдралд эхэлж хөл тавихдаа
Атгаан зангидаж битгий алхаарай!

Хөрж бээрсэн анд найзынхаа
Хөхөрсөн гарыг нь нэг атгаарай!
Нөхөрлөл итгэл дээр тогтдогыг
Найз чинь тэгэхэд итгэнээ.

Ядарч тэнхэл алдарсан нэгнийхээ
Ядруухан мөрөн дээр нь нэг алгадаарай!
Урагшгүй болсон бүхэн нь
Урамаар ахидагыг ойлгож ухаарнаа.

Хайрт ханийнхаа дулаахан гарыг нь
Халуун цээжиндээ нэг тавиарай!
Хал үзээгүй сэтгэл нь уярахыг
Хат суусан зүрх чинь мэдэрнээ.

Алаг үрийнхээ баяр баясгаланг
Атган барьж өндөрт өргөөрэй!
Алсдаа үр чинь сайн хүн болж
Ачыг тань хариулахыг харнаа.

Хөгшин бууралуудынхаа сэтгэлийг
Хоёр гараараа тулж түшээрэй!
Хүүхэд шиг болсон тэдний хайр
Ухааралд чинь дусал нэмэрлэхийг мэднээ.

Ер нь тэгээд зүдэрсэн бүхний
Эвэршсэн гарыг нь нэг бариарай!
Эв нэгдэлийн сэтгэл зүрх
Энэ хоёр гарт чинь буйг үзнээ.

Амьдралд таарах нугачаа болгоноо
Алгаараа та,эвлүүлж илбээрэй!
Аз жаргалд хүргэх түлхүүр
Арван хуруунд чинь бий шүү!


Wednesday, March 12, 2008

Хүсэл

Би юу хүсэн хүлээж байсан юм бол доо. Мэдэхгүй ээ хүсэж байгаа юмаа мэдэрвэл биелүүлнээ.

Monday, March 10, 2008

Хавар

Өглөө цонхоор нар таатааяа ээн, би өрөөндөө цай ууж суунгаа блогтоо хавар болсоныг өчигдөр орой ажил тараад алхаж явахдаа мэдсэн тухай сайхан зүйл бичиж суусан юм. Гэтэл компьютер унтраад бичсэн зүйл минь хадгалагдаагүй, дахиж бичлэгээ хийх гэсэн гадаа бүрхэг болоод сэтгэл бас бүрхэг болчихлоо. Хаврын тэнгэр хувирамтгай гэж миний сэтгэл бас хувирчихлаа.
Дараа сайхан нартай өдөр үргэлжлүүлэн бичнээ.
Хавар болсоныг өчигдөр орой ажил тараад алхаж явахдаа хөнгөн хувцаслаж хөтлөлцөн алхсан залуусыг хараад мэдэрсэн юм.

Хавар

Хавар ирлээ хайр ирлээ
Хаашаа ч юм бэ гүймээр санагдана
Хашгирч нэгнийг дуудмаар бодогдоно
Хотын гудамж тэр чигээрээ баяр баясалд автана
Хонгорхон үрсийн гэгээн инээд цангинана

Хавар ирлээ хайр ирлээ


Thursday, March 6, 2008


Сайн байцгаана уу орчлонгийн сайхан бүсгүйчүүд минь. Энэ өдөр онцгой өдөр. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. 3 сарын 8. Бараг жилд ганц удаа эрчүүд гэрийн ажил бүтэн өдөр хийдэг өдөр дөө. Би эрчүүдийг гэрээ цэвэрлэн хоол хийж эхнэрээ халамжлан энэ өдөр байрлуулдаг эрчүүдэд энэ л өдөр би хайртай. За бүсгүйчүүд минь өнөөдөр сайхан баярлаарай. Эрчүүд минь ээж, эхнэр, бүсгүйчүүдээ сайхан баярлуулаарай.

Ойн жимийг чимэн ургасан ганц улаан сарнай шиг
Он жилүүдийн нь дундаас ялгарсан сайхан бүсгүйчүүд минь
Цагаан сүүгээрээ орчлонгийн эх өнгийг тавьсан билээ та нар
Цаглашгүй их хайраар амилуулсан билээ энэ ертөнцийг
Элсний ширхэг зүүн дээр тогтох энгүй их хувь заяа
Энэ хорвоо дээр нэг л төрөх энгийн ялгуухан бүсгүйчүүд та нартаа
Эргээд үл мартагдах сайхан тэмдэглээрэй гээд
Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэe !

Thursday, February 28, 2008

Ганцаардагч нэгэнд

Ганцаардагч нэгэнд өөрийгөө ойлгох хэрэгтэй гэсэн утгатай мөртүүд байгаа. Би энэ шүлгийг 2-3 жилийн өмнө нэгэн номон дээрээс уншиж байгаад дэвтэр дээрээ гараараа хуулж бичин авч байсан юм. Сая тэр дэвтрээ үзэж байгаад олоод, блогтоо тавихаар шийдлээ. Xvмvvс яагаад ганцаарддаг вэ гэсэн сэдэв миний блогт байгаа тэр сэдвийн comment дээр Боорчи “Ганцаардалыг өөрөө юу гэж үзэж байна вэ.” гэж асуусан байсан. Өөрийнхөө бодлыг бичье. Би ганцаардалд дургүй бэлэн биш байдаг. Ямар ч хүнийг хайрлаж, сэтгэлээсээ байж чаддаггүй, хуурамч дүр эсгэн явдаг хүн ганцаарддаг гэж боддог. Өөрийгөө хуурч амьдардаг хүн юм уу даа. Ёстой л
Ойлгох хүн дэргэд чинь үгүй бол
Олны дунд явсан ч чи үргэлж ганцаардана
гэж
Хүнд сайн санаж, хайрлаж чаддаг хүн олон сайн найз, нөхөд, гэр бүлтэй байдаг тийм хүн ганцаардаж гунидаггүй. Тэгэхдээ зарим хүмүүс өөрийн хүслээр ганцаарддаг гэдэгтэй санал нэг байна. Бүгдээс өөрийгөө тусгаарлан хэнтэй ч харицахгүй. Энэ үедээ тэд урьд нь бодож мэдэрч байгаагүй зүйлээ бодож мэдэрдэг байх харин зарим нэг нь энэ шүлэгт гарч байгаа шиг
Галзуурах гэж буй мэт сэтгэл зүрх чинь давчуурч
Гансран гунигласаар эцэст нь чи л өөрөө хөгширдөг байх.

Би ганцаардагч нэгэн биш. Миний айдаг зүйл бол ганцаардал.

Ганцаардагч нэгэнд

Ойлгох хүн дэргэд чинь үгүй бол
Олны дунд явсан ч чи үргэлж ганцаардана
Онцлон хайрлах хүнгүй бол хүсэх сэтгэл үгүй болж
Орчлон гэдэг уудмыг харах тэнхэлгүй болно
Хүнийг хайрлах сэтгэл үгүй бол чиний зүрх
Хүйтэн цусаар амилах мэт үргэлж дотор хүйтэн
Хүндлэх энхрийлэх хүнгүй бол хэтийн зорилго үгүй болж
Хэнд ч хэрэггүй мэт сэтгэн хий дэмий л өөрийгөө зовооно
Ганцаардлын өмнө өвдөг сөгдөн бууж өгөөд
Ганшуун нялууныг амтлаагүй эмзэг зүрхээ л тамлана
Галзуурах гэж буй мэт сэтгэл зүрх чинь давчуурч
Гансран гунигласаар эцэст нь чи л өөрөө хөгширнө.



Wednesday, February 27, 2008

Эрчүүдээ магтан дуулья ганцхан удаа

Энэ шүлгийг минийн блогоор зочилж шүлэг амтархан уншдаг болсон найз минь өгсөн юм. Блогт минь саатан зочилдог та нартаа баярлаж байна. Намайг таних хүмүүс энэ шүлгийг оруулсанд гайхах байх. Би эрчүүдийг эмэгтэй хүнээс илүү гэдгийг хүлээн зөвшөөрөх дургүй, эмэгтэйчүүд эрчүүдийн хийж чадах бүгдийг хийж чадна. Тэдний хийж чадахгүй зүйлийг ч хийж чадна. Эрчүүд зүгээр л нэрэлхүү бүгдийг чадна эмэгтэйчүүдээс илүү гэж боддог. Би эрчүүдийг ингэж боддог ч тэд нарыг хүндэтгэн харицдаг шүү. Эрчүүд та нартаа хайртай шүү. Энэ шүлгийг уншаад үнэн юмаа гэж бодон та нарыг илүү хайрлах хэрэгтэйг мэдлээ.
Тэгэхдээ
тэднийгээ дандаа бишээ, ганцхан удаа л магтан дуулья


Цэцэг
ичээм хөөрхөн байгаад ч яах билээ эр хүн байгаагүй бол
Цэнхэр толгод шиг амгалан байгаад ч яах билээ эр хүн үгүй бол
Цэрмүүн холдоо сэтгэл гансраад ч яах билээ эр хүнийг үгүйлэхгүй юм бол
Цээл хоолойгоор аялан дуулаад ч яах билээ чамд зориулахгүй юм бол………….


Сэтгэл өвдсөн ч бид эрчүүдээ л санадаг, гар бээрч чичирсэн ч бид эрчүүдээр л дулаацуулдаг. Гадаах ажлыг эрчүүд л зохицуулдаг, гэр хахайхад эр хүн дутагддаг шүүдээ. Тиймээс тэднийгээ дандаа бишээ, ганцхан удаа л магтан дуулья

Яг одоо л хайрлахгүй юм бол дахиад хэзээ ч хайрлах билээ.


Wednesday, February 20, 2008

Бүсгүйн сэтгэл

За өнөөдөр нэг сайхан шүлэг оруулья. Энэ шүлгийг ажлын минь нэг найз надад өглөө. Миний блогыг уншдаг намайг яруу найрагт дуртайг минь мэддэг болохоор өгжээ. Энэ шүлэг маш их таалагдлаа. Та бүхэнд бас таалагдах байх ялангуяа бүсгүйчүүд амтархан уншина гэж бодож байна. Сонирхолтой нь энэ шүлгийг эрэгтэй хүн бичсэн байгаа юм. Гайхалтай, эмэгтэй хүний сэтгэл, бодлоор маш сайхан бичсэн байна. Бүсгүйчүүд бид яг л ингэж боддог хүсдэг юм.

Бүсгүйн сэтгэл

Байж л байг, тэр залуу намайг хараад
Бахархаад бас дурлалдаа шатаад байж л байг.
Бахдаад бахардаад байж л байг.
Байж л байг, тэр залуу намайг хараад

Хөдөлгөөн бүрийг минь нүд цавчилгүй ширтээд байж л байг.
Хүссэн бүхнээ тэрхэн зуур авч болдоггүйг мэдэж аваг.

Үнэн төрхийг чинь танитлаа би чамайг зовооё.
Үүрд биш ч гэлээ, байж л бай тэгээд намайг хараад.

Бал амтагдсан уруулыг минь хүсээд байж л бай залуу минь
Бахим чанга гар, сайхан төрхийг чинь би харж л байна
Ухаан бодлоо алдталаа намайг хар, хүс
Оргилсон сэтгэл, зүрх чинь тэсэртэл би чамайг зовооё.

Эгшиг даган нахилзах бэлхүүсэнд минь шунаж байна, би мэдэж байна
Эр хүн гэдгээ надад харуулах гэж хичээж байгааг чинь би үнэлж байна

Үнэр тансаг сүрчигэнд минь чи галзуурч байна, надад таатай
Үүр шөнөөр унтаж чадахгүй чи намайг бодож байна, би баясаж байна.

Эрвээхэй адил намайг тойрон чи эргэлдэж байна, тиймээ, би сарнай
Эргэцүүлж бодоод хариултыг нь олохгүй чи цөхөрч байна, тиймээ, би асуулт
Элдэв янзын арван гүрван мэхийг чи сэдэж байна, би баярлаж байна

Энэ шөнийг л чи тэвчвэл би чинийх, чи мэдэж байна, би ичиж байна.

Зугтаад гүйгээд л баймаар санагдах юм
Зуурч болов гэхдээ чамайг хүлээмээр бас бодогдох юм
Тэвчээрийг чинь үнэлэн, тэвэрт чинь очьё доо, амраг минь
Тэгсний дараа би чинийх, чи минийх, тэр л үед би хаашаа ч зугтах аргагүй

Чамдаа дурласан сэтгэл минь дуусашгүй,
Чамайгаа хайрлах итгэл минь нугарашгүй.

Б.Гүнбилэг

Monday, February 18, 2008

Би эрх чөлөөтэй бүсгүй

Энэ өдрийн мэнд. Одоо тэмдэглэл, сэтгэгдэлтэй шүлэг оруулж байнаа. Нэг л юу ч хамаагүй юм л бичмээр санагдаад байдаг боллоо. Valentine’s Day-н тухай бичье. Энэ жил дажгүй боллоо. Олон шоколад авах байх тэгээд хордлого авч магад найзуудтайгаа хуваанаа гэж бодож байсан чинь нэг ч шоколад авсангүй. Харин нөгөө эрчүүд нь эмэгтэйчүүд өгөх ёстой гэх юм. Би авч л байсан болохоос өгч байгаагүй болохоор хэнд ч өгсөнгүй. Тэгээд хэдэн найз бүсгүйчүүдтэйгээ MASK production-н тоглолт үзээд. Мэдээж бид нийлсэн юм чинь яаж зүгээр салах билээ бас баярын өдөр байсан болохоор show time хийсэн. Манай найз бүсгүйчүүд нөхөртэй, найз залуучуудтай л даа. Нөхөр болон найз залуучуудад нь баярлалаа гэж хэлье. Жилд ганц болдог баярын сайхан үдшийг нь булаасанд уучлаарай. Нэг том шалтаг байсан юмаа. Найз бүсгүй минь алс орныг зорих байсан юм 15-нд. Тэгээд л баяр үдэлт давхцаад. Бараг үүр цайтал караокэд дуулаад бас дискодсон. Хамгийн сүүлд хэзээ тийм кайфтай явсанаа ч мартсан байсан шүү. Нэг харамсалтай юм болсон тэгээд маргааш өглөө нь би чинь орноосоо босож чадаагүй ханиад ахтай найзлаад. 3 өдөр орноосоо босолгүй өвдөөд. Өнөөдөр өглөө арай л гэж босож ирлээ. Дулаан цаг хэзээ ирэх юм болдоо. Би өвөлд дургүй ээ. Хурдан дулаахан зун болоосой.

Би эрх чөлөөтэй бүсгүй

Галзуурчихсан мэт шөнийг хэн нэгэнд бэлэглэчихээд гэртээ очиходоо айх зүйлгүй
Ганихарсан зүрхээ хэн нэгэнд өгчихөөд эмээх явдалгүй
Гэмгүйхэн нэгэнтэй санаандгүй сээтэгнэчихээд эмзэглэх хэрэггүй
Гэртээн би хувцасгүй байхаасаа хэнээс ч ичихгүй
Би эрх чөлөөтэй бүсгүй ..
Эрхэмсэг харцаа дээш өргөхдөө айлгүйтлээ нуудаггүй
Эрээгүй харцнаас нүд дальдчиж ичиж үзээгүй
Даруухан хувцасласан ч энгэрийнхээ товчийг хэзээч товчилдоггүй
Давгүй залууст хайр зарлахаас хэзээч буцдаггүй
Би эрх чөлөөтэй бүсгүй

Wednesday, February 13, 2008

Дурлалт хосуудын баярын мэнд.


За өнөөдөр Дурлалт хосуудын баярын өдөр юмаа. Дурлалт хосууддаа Энэ өдрийн мэнд хүргье. Хайртыгаа сайхан баярлуулаад дандаа хайртай гэдгээ хэлдэг ч өнөөдөр хайраа илэрхийлж баярлуулбал хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамжтай болох байх. Сайхан дурсамж, хайр сайхан шүү.

Би ч энэ баярыг тэмдэглэлгүй олон жил болж байна даа. Урьд нь Valentine болох дөхөөд ирэхээр хайртыгаа яаж баярлуулах ямар бэлэг өгөх вэ гээд л бас намайг яаж баярлуулах бол гээд л сэтгэл догдлон хүлээдэг байж билээ. Сайхан баяр шүү.

Гал шиг халуун улаан уруулаараа би
Учирсан бүхнээ шатаамаар байна
Зүрхэндээ хэн нэгнийг хайрлан би
Зүгээр л галзуурмаар байна
(Боогийн блогоос авчихлаа энэ мөртүүд их таалагдлаа.)

Tuesday, February 12, 2008

Хошуучлалын дөрвөн зарчмыг амьдралдaa хэрэгжүүлээрэй

1. Хүмүүст нөлөөлхийг хүсч байгаа бол тэдний ойлгох хэлээр ярь. Хэрэв та тэдний нүдээр харж чадвал, хүмүүс таны хүссэн зүйлийг илүү хялбар гүйцэтгэх болно. Эхлээд өөрөөсөө “Энэ хүнтэй би байраа сольсон бол юу гэж бодох байсан бол?” гэж асуу.

2. Бусадтай харьцахдаа “хүн байх” гэсэн зарчмыг хэрэгжүүл. “Үүнийг авч үзэх хүнлэг хэлбэр нь ямар байж болох вэ?” гэж өөрөөсөө асуу. Үйл хөдлөлөөрөө эхлээд хүмүүсийг боддогоо харуул. Бусад хүмүүст эелдэг байдлаар ханд. Та үр дүнд хүрэх болно.

3. Урагш ахих тухай бод, хөгжил дэвшилд итгэ, урагш тэмүүл. Хийдэг бүх зүйлээ улам боловсронгуй болго. Хийдэг бүх зүйлдээ өндөр шаардлага тавь. Хэсэг хугацааны дараа ажиллагсад даргынхаа хуулбар нь болдог. Эх хувь нь хувилахад тохиромжтой эсэхэд итгэлтэй бай. Үүнийг хэрэгжүүл: “Гэртээ, ажил дээрээ, нийгмийн орчинд хөгжил дэвшлийг агуулсан бүх үйл ажиллагааг би дэмжинэ.”

4. Өөртэйгээ зөвлөх, дотроо байгаа бодлын агуу их хүч чадлаа ашиглах цаг завыг өөртөө гарга. Зохион байгууллалттай тогтмол ганцаардал үр ашгаа өгөх болно. Үүнийг бүтээлч хүчээ сэргээхэд ашигла. Хувийн, ажилтай хоолбоотой асуултууддаа хариу олоход үүнийг хэрэглэ. Өдөр бүр тодорхой хэмжээний хугацааг бодож сэтгэхийн тулд ганцаар өнгөрөө. Бүх агуу их удирдагчдын хэрэглэдэг бодож сэтгэх аргуудыг ашигла, Өөртэйгээ зөвлө.

Явцуу хүмүүс таныг явцуу сэтгэхийг албадах үед өргөн цар хүрээтэй сэтгэ. Таныг ялагдаасай , азгүй тохиолдолтой учраасай, загнуулаасай гэх хүмүүс гарна гэдэгт итгэлтэй бай. Зөвхөн дараах дөрвөн зүйлийг л мартахгүй бол энэ хүмүүс танд хор хүргэж чадахгүй.

1. Явцуу хүмүүстэй хэрүүл хийхээс зайлсхийвэл та хожих болно. Өчүүхэн хүмүүстэй хийх хэрүүл таныг ч гэсэн өчүүхэн болгож явцууруулдаг. Том хэвээрээ байгаарай.

2. Дайралтанд өртөнө гэдгээ мэддэг бай. Энэ бол та урагш ахиж байгаагийн нэг илрэл юм.

3. Тань руу довтлогсод сэтгэл зүйн хувьд өвчтэй гэдгийг нь бүү март. Өргөн цар хүрээтэй сэтгэ. Тэднийг өрөвд. Ялихгүй, өчүүхэн хүмүүсийн довтолгооны эсрэг дархлалтай болох хүртлээ өргөн цар хүрээтэйгээр бодож сэтгэ!

4. “Хэрэгтэй зүйлүүд надад байхгүй” гэж санагдсан тэр үед өргөн цар хүрээтэй сэтгэхээ бүү март. Хэрэв та өөрийгөө хүч чадалгүй гэж бодвол хүч чадалгүй л гэсэн үг. Чадваргүй гэж бодвол та чадваргүй л гэсэн үг. Та өөрийгөө хүнд хэрэггүй гэж бодвол та тийм л гэсэн үг.

Энэ хэрэгслүүдийг ашиглан өөрийгөө үнэлж сур:
1. Эрхэмсэг оршихуйгаар аж төр. Энэ нь тийм байдлаар бодож сэтгэхэд тань тус болно. Гадаад төрх байдал тань таны дотроо юу боддогоос тань шууд хамаардаг.

2. Эсрэг талууддаа анхаарлаа хандуул. Өөрийгөө өөртөө танилцуул сайн талуудаа мэддэг бай.

3. Бусад хүмүүсийг зөв өнцгөөс хар. Бусад хүмүүс ч гэсэн ялгаагүй л хүн шүү дээ. Яагаад та тэднээс айх ёстой юм бэ? Хэр зэрэг сайн болохоо боддог байхуйц өргөн цар хүрээтэйгээр бодож сэтгэ.

Tuesday, February 5, 2008

Xvмvvс яагаад ганцаарддаг вэ

Энэ бол хvн тєрєлхтний мєнхийн зовлон. Эл зовлонг даван туулахын тєлєє хvмvvс амьдарч, нийгэмшиж, нvд, сэтгэлээ хуурах боломж бvхнийг бий болгосон тvvхтэй. Тиймээс єнєєдєр зугаа цэнгэлийн газар болон цаг нєхцєєх хэрэгсэл мєнгє хураах хамгийн хялбар арга болжээ.

Яагаад гэвэл, хvмvvс цаг ямагт ганцаардаж байдгаас тэр. Зарим хvн ганцаардлаас айдаг бол зарим нь тvvнийг ухаалгаар хvлээн авч нэлээд нь овжин ашиглаж урлагийн бvтээл болгодог. Бас бvсгvйчvvд ганцаардлаас vvдсэн сэтгэл зvйн хямралыг даван туулах хамгийн ойр дєт аргаар тамхийг, харин эрчvvд архийг сонгох нь тvгээмэл. Тэгвэл хэзээ ч ганцаардахгvй байж болох уу. Харамсалтай нь, хэзээ ч vгvй. Ганцаардана гэдэг эрvvл сэтгэхvйтэй хvн бvрт зайлшгvй тохиолдох ёстой сорил. Товчоор хэлбэл, хатуу ширvvн амьдралыг даван туулах сэтгэл зvйн бэлтгэл болж єгдєг гэсэн vг. Сэтгэлээ онгойтол яримаар, гэнэт чанга хашгирмаар, бvр дуулмаар, уйлмаар сэтгэгдэл тєрж байвал та ганцаардлын эргvvлэгт орчихжээ. Хvний нулимс, инээд хоёр маш их эрч хvч агуулж байдаг. Тэрхvv эрч хvчийг цаг тухайд нь гаргаж дундлахгvй бол бие махбодид сєрєг нєлєєтэй. Тэгэхээр зєвєєр удирдан жолоодож сурвал ганцаардал тийм ч аймшигтай зvйл биш.

www.olloo-s

Monday, February 4, 2008

Дурлана аа би яадгийн дурлана

Дурлахгүй байя гэж хичнээн хичээгээд
Дурлаад л байгаа зүрхээ би яалтай
Хайрлахгүй гэж хичнээн бодоод ч
Хайрлаад л байгаа сэтгэлээ би яалтай
Дурлана аа би яадгийн дурлана
Дундуур сэтгэлээ дүүртэл дурлана
Эзэнтэй байсан ч хамаагүй дурлана
Энэхэн биеээ элтэл дурлана
Хайрлана аа би яадгийн хайрлана
Хүнийх байсан ч хамаагүй хайрлана
Хайрын мянган шувуухайг
Халирч зугттал нь хайрлана
Дурлалын хүчит салхи нь чи байг
Дуртайяa хийсэх навчис нь би болоё
Ассан гал шиг дурлал чи байг
Аз жаргалтайгаар дүрэлзэх очис нь би болоё
Дуулим хорвоогийн дуусашгүй дурлал чи байг
Дайрвал ч дайр намайг, би бэлэн байна аа...

ICE

Сахиусан тэнгэр

Дэлхий рүү явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь Бурханаас ийн асуужээ:
- Намайг одоо дэлхий рүү явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд Бурхан
- Чи санаа зоволтгүй. Би бүх сахиусан тэнгэрүүдээс нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч аз жаргалаар дүүрэн амьдрал, өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.
- Аа тэгвэл, хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох юм бэ?
- Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож яаж ярихыг чамд зааж өгнө.
- Гэвч дэлхий дээр маш олон муу хүмүүс байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ?
- Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд Диваажинд маш нам гүм болж, тэр хүүгийн ээлж ч болсон байлаа. Нэгэнт явах цаг ирснийг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь:
- Бурхан минь, би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэхэд Бурхан:

- Хүү минь, түүний нэр тийм ч чухал биш, харин чи түүнийг “ээжээ” гэж дуудаж болно гэжээ.

Sunday, February 3, 2008

Нэргүй мөртүүд

Амраг минь би чиний зүрхрүү үсрэе
Алчуур зүүлт бүхий л хувцасаа тайлаад ороё
Олон олон бүсгүй сэлүүрээ алдсан тэр л далайд
Огт айхгүйгээр би шумбая
Магадгүй би живчиж ч болох тэр л нууранд
Маргааш гэж байхгүй тэр л ертөнцөд
Орон зайнаас салангад чамд л би эрхлэе
Орой өглөө гэж байхгүй үргэлжид хайрлая
Нүгэл нь ихэдсэн миний л биенд
Нүцгэн биенд минь ээмэг байх аваас
Ээмгэндээ дийлдээд гүнрүү живчих болхоор
Эхээс төрсөн биеэрээ чиний л далайд сэлэе

Nomin-erdene

Ертөнцийн цэнхэр өдөр бидэн хоёр учирдаг
Ер бусын аз жаргал тэгэхэд л би эдэлдэг
Тэнгэрийн соёрхол чамайгаа vнсэн байж би тайтгардаг
Тэвэрт чинь багтан жаалхан зvрхээ өгөхдөө жаргадаг
Мөрөөдлийн минь цэнхэр алсад зөвхөн чи минь л байдаг
Мөр зам дээр тосч ургасан мөнхийн хайр минь гэж санадаг
Алтан шаргал өдрvvдийн эгшиг нь болж чи минь ирдэг
Ахиад төрөөгvй хорвоод эрдэнээс vнэтэй эрдэнэ чи минь л байдаг

Jinjiimaa

"Хайрын амт"

Хос хун нуурандаа ижилсэн буух нь vзэсгэлэнтэй
Хос залуус хайрандаа vнэнч байх нь жаргалтай
Хоног өдрийн уртад тодрон гэрэлтэх хайрыг
Хонгор минь чамдаа яг одоо л амлъя
Сувдан дусалтай нулимсаа энгэртээ эгшээн санагалзаж
Суунагалзан зэрэглээтэх алсаас хараа бэлчээн ирэхгvй юм бол
Миний хайрлах зүрхээр хэн чамайг хайрлаж
Мичид гудайх шөнөөр хэн чамайг энхрийлэх юм бэ
Сувдан дусалтай нулимсыг чинь энгэртэй би шингээе
Сул асгарах гэзгийг чинь vнэрлэж байгаад шивнэе
Бөнжигнөн урсах нулимсыг чинь хайраараа би арчъя
Бvсгvй минь бvv гунигла чамайг би аргадъя
Халуун дулаан энгэртэй чамайг тэврэн эрхлvvлж
Хайрын улаан сарнайг өвдөг сөгдөн бэлэглье
Асгарах баярын нулимсыг чинь зөөлөн арчья
Амраг минь бvv гунигла чамд би хайртай

Erka-s

Tuesday, January 29, 2008

Тийм л хувь заяандаа бид хайртай

Хайртай гээд ирэхэд чинь анх харсан билээ
Хайрын бурхан мэт шүтэхэд чинь анх болзсон билээ
Хар нулимсаа цувуулан гуйхад чинь анх итгэсэн билээ
Хэний ч хэлээгүй үгийг шивнэхэд чинь анх дурласан билээ
Тиймээ энэ миний анхны дурлал байсан
Тэргэл сартайд чамайгаа үгүйлдэг болсон байсан
Тэнгэрт 2лхнаа заяасан дурлалын бурхад мэт байсан
Тэр л үед чи минь наддаа өөрийгөө зориулдаг байсан
Тэнхээ тамираа тасартал бие биенээ хүсдэг байсан
Тиймээ энэ миний эр байсан
Хоёр зүрхээ бусдаас харамладаг байсан билээ
Хос нүдээ ч бусдаас нуудаг байсан билээ
Хэн нэгэндээ тунирхан гомддог байж билээ
Хэзээ ч салахгүйгээр маш их үгүйлдэг байж билээ
Тиймээ энэ миний анхны тунирхал байсан
Итгэл даагаагүй гээд бие биендээ хар нэмж байсан
Ингэх л ёстой юм шиг салж, нийлэн найзалсаар байсан
Энэ л үед бие биенээ үгүйлэх хайр багассан мэт байсан

Энэ л хугацаанд бид бие биенээсээ холдсоор байсан
Тиймээ энэ миний анхны хөрсөн сэтгэл байсан
Чамаас салъя гэж хэлэх надад хэцүү байгаагүй
Чамтай хамт байхгүй болсон гэж бодох сонихон байсан
Чамаас өөр хүнд дурлаагүй байж салахдаа өөрийгөө гайхаж байсан
Чиний яваад одсон зам надад бүдгэрсэн байсан
Тиймээ энэ миний анхны солиорол байсан
Уургын морь шиг омголон залуу насаа дахин харсан
Уулзаж учрахыг хүссэн залуусын тоо алдарсан
Ухаантай нэгнийг нь хүндэлж, унтах хүсэлтэйг нь өшигчдөг байсан
Ууж идээд, наргиж цэнгээд өөрөө өөрийнхөөрөө байсан
Тиймээ энэ миний анхны эрх чөлөөний мэдрэмж байсан
Тэгтэл би дахин дурласан, тэнхээгээ дуустал хүссэн
Тэр л хүнийг би анхны эр хүн шиг харж итгэсэн
Тэрнийхээ юунд ч дурлаж хайрласанаа ойлгоогүй
Тэгээд л бид 2ийн хайрын орчлон цэцэглэсэн
Тиймээ энэ миний анхны хайр болж байнаа
Тэгвэл өмнөх нь хайр биш шохоорхол байсан байж
Тэгсэн байхаа би чамайг үзэн ядаж чадаж байсан
Тэнэг нэгнээр ч ядах юмгүй солидог байсан
Тэнгэрлиг гэж амласан бүхэн чинь үг л байсан
Тиймээ тэр миний анхны тэнэглэл байсан
Тиймээ одоо би хайртайгаа учирсан
Тэнгэрт мандах нар шиг бид гэрэлтэнэ
Тийм л хувь заяандаа бид хайртай

Monday, January 21, 2008

~ Aмьдрал ямар гээч ....

Хvсэл хяслантай энэ орчлонд
Хvмvvн болж тєрсєндєє талархаж байна
Ачийг нь хариулж баршгvй
Аав ээждээ талархаж байна
Халуухан дурлалын минь эзэн
Хайртай чамдаа талархаж байна
Наргиж муудсан ч надтай л хамт байдаг
Найз нєхєддєє талархаж байна
Эргээд ирээрэй гэж намайг дуудсан
Эх орон танд бvvр их талархаж байна

Яагаад би єєрєє зовлон химэлнэ вэ дээ

Хєєр баясал, хєлгvй цэнгэлд
Хєлчvvрхсэн сvнс олон бий
Худал гvтгэлэг, хоосон магтаалд
Хууртаж тєєрєлдсєн оюун цєєнгvй бий
Сувдаг сэтгэлтний санаатай нєхєрлєлд
Сайн vйлстний сайхан бvтээл зvтгэл баларна
Сониуч харцны торгон vзvvрт
Сэхээгvй дурлалын vнэр ханхийнэ
Ялгуулсан мєрєєдлийн ядмагхан биелэлд
Яасан гэж сэтгэл минь ханах вэ дээ
Ямбатайхан хvслийн ядруухан нєхцєлд
Яагаад би єєрєє зовлон химэлнэ вэ дээ

Олоон жилийн өмнө хадгалсан болохоор эх сурвалжийг нь олсонгүй ээ

Friday, January 18, 2008

Хайр гэдэг юм

Бодолд орж сэтгэлд хоногшдог тэр мэдрэмжийг хайр гэдэг юм.

Баярлаж бахархан инээмсэглэн зогсох тэр сайхан хүлээлтийг хайр гэдэг юм.

Хосолж алхаад хөтлөлцөж гүйх тэр сайхан мөчийг хайр гэдэг юм

Хан хорвоогоос заяасан мэт тэр сайхан увидсыг хайр гэдэг юм

Зүрх булигуулж зүүд төөрөх мэт тэр сайхан дурсамжийг хайр гэдэг юм

Цэцэг дэлгэрэх мэт мишээл цацрах тэр сайхан харцыг хайр гэдэг юм

Цэн алт үзэсгэлэн гоотой зүйрлэшгүй тэр сайхан эрдэнийг хайр гэдэг юм

Тийм ч учраас энэ хорвоо үргэлж хайраар бялхаж байдаг юм.


Tuesday, January 15, 2008

Тэмдэглэл

Өнөөдөр нэг л юм бичмээр санагдаад байх юм. Тэгээд яг юу бичихээ олддоггүй ээ. 10-н жилд байхдаа өдрийн тэмдэглэл их хөтөлдөг байлаа. Бодож санаж байгаа сайхан, муухай бүхнээ цаасан дээр буулгаад уншихаар сэтгэл хөнгөрөөд сайхан болдог юм. Хүний сэтгэл өөрийн гэсэн хэмжээтэй гэдэгт итгэдэгээ. Тэгэхдээ тэр хэмжээ үргэлж хувирч өөрчлөгдөж байдаг. Дурласан, уурласан, баярласан, гомдсон... гээд сэтгэл хөдлөл бүрт өөр өөр болно. Сэтгэлд байгаа баяр, гунигаа хүмүүстэй хуваалцах ёстой гэж боддогоо. Хүнд өөрийгөө ойлгуулж бодож, санаж байгаа зүйлээ ярилцахгүй бол ойлголцохгүй асуудлууд үүсдэг гэж бодож байна. Тэгээд л хүний юу бодож юу сэтгэж байгааг нь мэдэхгүй болохоор өөрөө өөртөө таамаглаад өөрийн хүслээр ярьж, шийдвэр гаргана дахиад л асуудал.....
Туйлын үнэн байдаг гэдэгт итгэдэггүй ээ. Юм бүгд сайн муу талтай. Аль талаас нь харахийг хүснэ тэр тал нь давамгайлдаг. Ингээд бичсэн чинь хүнд хар, цагаан энерги байдаг гэдэгт итгэдэг энэ тухай сонссон бас өөрийнхөө бодож явдагыг бичмээр санагдлаа. Хар, цагаан энерги хүн бүрт байдаг. Тэр энергийг хүн өөртөө алийг нь илүү байлгах нь тэр хүнээс л шалтгаална. Бүгдийг өөдрөгөөр харан, сайхан зүйл бодож, сайн үйл хийвэл цагаан энерги давамалгайлна. Бүгдийг бүтэхгүй гэж бодон, хар буруу санан, өвчин зовлон их ярьвал хар энерги давамгайлна. Тиймээс бүгдийг сайнаар бодон, үргэлж инээмсэглэн алхаж сэтгэл өөдрөг бай тэгвэл аяндаа бүх зүйл сайхан болноо. Та инээмсэглэн ярилцаж байгаа хүнд муухай ааш гарган гомдоож чадах уу? Бас энэ үг надад үнэн санагддаг. Хүнийг уучлах нь хамгийн том шагнал.

Диваажин шиг амьдарлын гэгээнтэн минь ээ чи дахин дурла

Давсгүй хоол чихэргүй талх мэт амьдралдаан чи дурла
Өнгөндөө үнэнч ч сэтгэлдээн хуурамч амрагтаан чи дурла
Үхэж ч болдоггүй сэхэж ч болдоггүй хувь заяандаан чи дурла
Диваажин шиг амьдралын гэгээнтэн минь ээ чи дахин дурла аа
Эгэл жирийн энэ л амьдрал надад хэрэггүй ээ
Эргэх хорвоогийн жирийн хүн байхийг би хүсэхгүй ээ
Надад дотно ч бусдад аймшигт тэр л бодрол
Нарт хорвоогийн жирийн иргэн байхийг би тэвчихгүй ээ
Гашуун нулимс нүднээс асгаран газарт шингэнэ
Гал халуун дурлал магадгүй дахиад эргэнэ
Цочроо гарсан ч би эмэгтэй хүн гэдгээ дахин мэдэрч
Цасан дунд цаасан малгай өмсөж чамтай зугаална
Тэр үед чи энд ирж байсан
Тэгэхэд цас мод хайр бүгд байсан
Галзуу дурлал ч яг одоогийнхи шиг байсан
Ганцхан чи одоо хайртаа л солижээ
Анхны хайр чинь мөнүү гэх шиг модод ганхана
Амраг чинь одоо энэ үү гэх салхи исгэрнэ
Амраг минь чамдаа би хайртай гэж чи аяархан шивнэнэ
Ахиад өөр хүнтэй ирнээ гэж би сэтгэлдээн бодно
Тиймээ энэ бол хайр бас хагацал
Тэрнээс авах гэж өширхөсөн тэнэглэл
Тэгэвч чи тэнхээ алдараад
Тэсгэл алдаж хүн гэдгээ мэдсэн ухаарал
Диваажин шиг амьдарлын гэгээнтэн минь ээ чи дахин дурла
Далай их хайрынхаа баланд мансууран жарга
Өргөн дэлхий үнэний хорвоод дахин дурла
Өнгө мөнгө үнэн бүхнийг умартан жарга

Ингэдэг бол сайхан

Шаналтлаа хүнд дурлачихаад шархаа гурав долоогоод эдгэдэг бол сайхан
Шартатлаа архи уугаад санааширлаа ганц гөвөөд мартдаг бол сайхан
Уйлтлаа хүнд дурлачихаад уйтгараа гурав үлээгээд хөөдөг бол сайхан
Улалзан асах сэтгэл рүүгээ улаан дарс цутгаад л унтраадаг бол сайхан

Sunday, January 13, 2008

Газрын үг

Эх орондоо харьж урсдаг
Халхын гол сэтгэл минь билээ
Их л хол харьд суугаа миний төрлүүд элгэн минь дээ
Сэлэнгэ минь байгаль руу яарсан ч гэлээ
Сэвх нь ногоо болж ургадаг
Орчлонгийн хамаг амьтныг
Олсон гээсэн нүгэл буянтай нь
Хорол газар минь хотойж даасан юм

Жигүүртэн жигүүртэн гээд
Тэнгэрт өндөглөх биш
Жиргэж жиргэж газарт буудаг
Тал наргүй бүтэн дэлхийн
Татах хүч нь газар
Тэнүүн талын минь гар дэлхийн алд болно
Тэндээс хумсын чинээ бүү хороо
өндөлзөнхөн ургаа уулс бүхэн минь амьтай юм
үрсийг минь битгий зовоо
Давж ургадаг түүх минь ертөнцийх билээ
Давж заалдсан хорвоо минь дээ
Ханцуй наймаа омог огшуун байсан ч гэлээ
Халхын нутаг гэрэл болж зураг ээ
Гэрийн буйр, хонины бууц, хүйн чулуу
Ганцыг нь ч бүү хөнд дөө, ертөнц хөлсөнө
Хот балгадаар орчлонг дүүргэвэл
Хаана нь бид амьдрах юм бэ?
Юу ч үгүй ирсэн, юүдэнгүй цувгүй
Юндэн Балган нөхөр ч үгүй
Газартаа газар болох гэж
Ганцхан түүндээ эзэн байх гэж
Гавьяаг нь ардаа үлдээх гэж
Гавьж төрсөн юм, гийж төрсөн юм, бид
Элгийг нь эмтэлбэл элэг
Эмжээрийг нь ханзалбал элэг
Дотроос нь уудалбал элэг
Довыг нь сэндийлбэл элэг
Эмтэрнэ ээ эмтэрнэ
Эхлэл гэдэг төгсгөл байдаг шиг
Тэр цагт
Зөнөсөн хорвоо бүгдийг сэгсэрнэ
Зоосондоо дэлхий дарагдаж бөхнө
Газрын үг үнэн билээ
Гашуун ч гэсэн мэдтүгэй
Гаравын галавт дагасугай

Болор цом 2008 оны Янжинлхамын эзэн
яруу найрагч Ш.Лхамноржмаа