Дахин ирэх хавартай хамт хүлээсээр...
Хаврын бороог чамтай хамт би хүлээдэг
Хүлээсэн сэтгэлд бүлээн нулимс бороо мэт урсахад
Хайрын дурсамжинд дарагдсан сэтгэл
Хаврын борооноор сэргэдэг болохоор хүлээдэг...
Цэцэгс дэлгэрч дэлхийг бүхэлд нь хучихгүй болохоор
Цааш холдох чамайгаа мартаж үл чадна, сэтгэл үл ханадаг
Сүрлэг сайхан цэцэгс наран талдаа сүртэй харагдах ч
Сүүдэр бараадсан хайрын цэцэгс чамаар дутан бөхөлздөг
Зүрхний залбирлыг дамжуулах мэт хаврын цэцэгс
Зүйдэлгүй тэнгэр рүү миний хайрын төлөө тэмүүлэн ургадагУрсах ус эргэж урсахгүйгээр дурсамж авч оддог ч
Буцах шувууд харин чамайг үгүйлэх сэтгэлийг хавартай тээн ирдэг...
1 comment:
Превосходная регистрация. Спасибо
Post a Comment