Өглөө цонхоор нар таатааяа ээн, би өрөөндөө цай ууж суунгаа блогтоо хавар болсоныг өчигдөр орой ажил тараад алхаж явахдаа мэдсэн тухай сайхан зүйл бичиж суусан юм. Гэтэл компьютер унтраад бичсэн зүйл минь хадгалагдаагүй, дахиж бичлэгээ хийх гэсэн гадаа бүрхэг болоод сэтгэл бас бүрхэг болчихлоо. Хаврын тэнгэр хувирамтгай гэж миний сэтгэл бас хувирчихлаа.
Дараа сайхан нартай өдөр үргэлжлүүлэн бичнээ.
Хавар болсоныг өчигдөр орой ажил тараад алхаж явахдаа хөнгөн хувцаслаж хөтлөлцөн алхсан залуусыг хараад мэдэрсэн юм.
Хавар
Хавар ирлээ хайр ирлээ
Хаашаа ч юм бэ гүймээр санагдана
Хашгирч нэгнийг дуудмаар бодогдоно
Хотын гудамж тэр чигээрээ баяр баясалд автана
Хонгорхон үрсийн гэгээн инээд цангинана
Хавар ирлээ хайр ирлээ
No comments:
Post a Comment