Tuesday, February 5, 2008

Xvмvvс яагаад ганцаарддаг вэ

Энэ бол хvн тєрєлхтний мєнхийн зовлон. Эл зовлонг даван туулахын тєлєє хvмvvс амьдарч, нийгэмшиж, нvд, сэтгэлээ хуурах боломж бvхнийг бий болгосон тvvхтэй. Тиймээс єнєєдєр зугаа цэнгэлийн газар болон цаг нєхцєєх хэрэгсэл мєнгє хураах хамгийн хялбар арга болжээ.

Яагаад гэвэл, хvмvvс цаг ямагт ганцаардаж байдгаас тэр. Зарим хvн ганцаардлаас айдаг бол зарим нь тvvнийг ухаалгаар хvлээн авч нэлээд нь овжин ашиглаж урлагийн бvтээл болгодог. Бас бvсгvйчvvд ганцаардлаас vvдсэн сэтгэл зvйн хямралыг даван туулах хамгийн ойр дєт аргаар тамхийг, харин эрчvvд архийг сонгох нь тvгээмэл. Тэгвэл хэзээ ч ганцаардахгvй байж болох уу. Харамсалтай нь, хэзээ ч vгvй. Ганцаардана гэдэг эрvvл сэтгэхvйтэй хvн бvрт зайлшгvй тохиолдох ёстой сорил. Товчоор хэлбэл, хатуу ширvvн амьдралыг даван туулах сэтгэл зvйн бэлтгэл болж єгдєг гэсэн vг. Сэтгэлээ онгойтол яримаар, гэнэт чанга хашгирмаар, бvр дуулмаар, уйлмаар сэтгэгдэл тєрж байвал та ганцаардлын эргvvлэгт орчихжээ. Хvний нулимс, инээд хоёр маш их эрч хvч агуулж байдаг. Тэрхvv эрч хvчийг цаг тухайд нь гаргаж дундлахгvй бол бие махбодид сєрєг нєлєєтэй. Тэгэхээр зєвєєр удирдан жолоодож сурвал ганцаардал тийм ч аймшигтай зvйл биш.

www.olloo-s

2 comments:

Bayana said...

ганцаардалыг өөрөө юу гэж үзэж байна вэ.

Сумбаа said...

Зарим эрдэмтэд хааяа ч гэсэн ганцаараа байж өөртөө цаг гарга гэсэн байдаг ш дээ. Миний хувьд ганцаараа байх зарим үед гоё. Гэхдээ ганцаардал гэдэг нь гэртээ ганцаараа байх гэсэн үг биш байх л даа.