Sunday, February 3, 2008

Нэргүй мөртүүд

Амраг минь би чиний зүрхрүү үсрэе
Алчуур зүүлт бүхий л хувцасаа тайлаад ороё
Олон олон бүсгүй сэлүүрээ алдсан тэр л далайд
Огт айхгүйгээр би шумбая
Магадгүй би живчиж ч болох тэр л нууранд
Маргааш гэж байхгүй тэр л ертөнцөд
Орон зайнаас салангад чамд л би эрхлэе
Орой өглөө гэж байхгүй үргэлжид хайрлая
Нүгэл нь ихэдсэн миний л биенд
Нүцгэн биенд минь ээмэг байх аваас
Ээмгэндээ дийлдээд гүнрүү живчих болхоор
Эхээс төрсөн биеэрээ чиний л далайд сэлэе

Nomin-erdene

Ертөнцийн цэнхэр өдөр бидэн хоёр учирдаг
Ер бусын аз жаргал тэгэхэд л би эдэлдэг
Тэнгэрийн соёрхол чамайгаа vнсэн байж би тайтгардаг
Тэвэрт чинь багтан жаалхан зvрхээ өгөхдөө жаргадаг
Мөрөөдлийн минь цэнхэр алсад зөвхөн чи минь л байдаг
Мөр зам дээр тосч ургасан мөнхийн хайр минь гэж санадаг
Алтан шаргал өдрvvдийн эгшиг нь болж чи минь ирдэг
Ахиад төрөөгvй хорвоод эрдэнээс vнэтэй эрдэнэ чи минь л байдаг

Jinjiimaa

2 comments:

Bayana said...

Далайд сэлсэн сэтгэгдэлээсээ хуваалцаарай. Найз аа.

Chimi said...

Хайрын далайд сэлэхийг хүсэж байна даа. Хаана байгаа юм бол доо. Хэрэв түүнийг олбол хэлнээ.