Tuesday, January 15, 2008

Тэмдэглэл

Өнөөдөр нэг л юм бичмээр санагдаад байх юм. Тэгээд яг юу бичихээ олддоггүй ээ. 10-н жилд байхдаа өдрийн тэмдэглэл их хөтөлдөг байлаа. Бодож санаж байгаа сайхан, муухай бүхнээ цаасан дээр буулгаад уншихаар сэтгэл хөнгөрөөд сайхан болдог юм. Хүний сэтгэл өөрийн гэсэн хэмжээтэй гэдэгт итгэдэгээ. Тэгэхдээ тэр хэмжээ үргэлж хувирч өөрчлөгдөж байдаг. Дурласан, уурласан, баярласан, гомдсон... гээд сэтгэл хөдлөл бүрт өөр өөр болно. Сэтгэлд байгаа баяр, гунигаа хүмүүстэй хуваалцах ёстой гэж боддогоо. Хүнд өөрийгөө ойлгуулж бодож, санаж байгаа зүйлээ ярилцахгүй бол ойлголцохгүй асуудлууд үүсдэг гэж бодож байна. Тэгээд л хүний юу бодож юу сэтгэж байгааг нь мэдэхгүй болохоор өөрөө өөртөө таамаглаад өөрийн хүслээр ярьж, шийдвэр гаргана дахиад л асуудал.....
Туйлын үнэн байдаг гэдэгт итгэдэггүй ээ. Юм бүгд сайн муу талтай. Аль талаас нь харахийг хүснэ тэр тал нь давамгайлдаг. Ингээд бичсэн чинь хүнд хар, цагаан энерги байдаг гэдэгт итгэдэг энэ тухай сонссон бас өөрийнхөө бодож явдагыг бичмээр санагдлаа. Хар, цагаан энерги хүн бүрт байдаг. Тэр энергийг хүн өөртөө алийг нь илүү байлгах нь тэр хүнээс л шалтгаална. Бүгдийг өөдрөгөөр харан, сайхан зүйл бодож, сайн үйл хийвэл цагаан энерги давамалгайлна. Бүгдийг бүтэхгүй гэж бодон, хар буруу санан, өвчин зовлон их ярьвал хар энерги давамгайлна. Тиймээс бүгдийг сайнаар бодон, үргэлж инээмсэглэн алхаж сэтгэл өөдрөг бай тэгвэл аяндаа бүх зүйл сайхан болноо. Та инээмсэглэн ярилцаж байгаа хүнд муухай ааш гарган гомдоож чадах уу? Бас энэ үг надад үнэн санагддаг. Хүнийг уучлах нь хамгийн том шагнал.

No comments: