Энэ шүлгийг харин нэгэн хүнд зориулж байгаа шүү. 2 хоногийн өмнөөс миний блогийг мэддэг болоод бүх бичлэг шүлгийг минь уншсан гэсэн. Зав сэтгэл гарган уншсан чамд баярлалаа. Өнөөдөр өглөө надад бичлэг нэмээрэй тэсэн ядан хүлээж байна гэж бичсэн юм. Хэн, ямар хүн тэгж бичээд яагаад ийм шүлэг зориулж байна гэж бодож байна уу. Тиймээ тэр залуу бол миний дурлаж, догдолж, үерхдэг байсан залуу минь. Бид бие биендээ дурласан байсан бас сайхан дурсамжтай найзууд. Саяхан аав болсон гэсэн чамд баяр хүргэе.
Орь залуу нас цалгиж булгиж явлаа ч
Охь ганц дурлалд өвдөг сөхрөн боолчлогддог
Горхин цэнхэр зэрэглээ хаваржин урсахад л
Гомдол гэж юу байдгийг мартаж орхидог
Салхин зоргоор гэзгийг минь мөнхийн юм шиг асгаж
Сарнайн шүүдэр атаархтал хайр шивнэснээ дурс
Санаан зоргоор хүслээ одод шиг л цацалж
Сарны сэвхийг бүдгэртэл хэрхэн дурлалцсанаа сана
Хамгийн ялдам тачаангуй хайр чинийх гэдэгт
Хамгийн бардам энхрий үнсэлт минийх гэдэгт итгэ
Торгон гивлүүртэй нулимс хацар дээр эгшиж
Тооройн навч унахдаа өвөр дээр эрхлэг ээ
Хайлаас хайлаасныхаа сүүдэрт гунддаггуй
Хайтан цэцгийн дэлбээнд өвлийн нар зусдаг
Торгонд ямбалж, тортгонд гандлаа ч чи бидэн
Тогоруун дуунаар намар намрыг үднээ
Давхиад өнгөрөх омголон цагаан өдөр хоногууд
Дасал хонгор аашинд чин надтай хамт төөрөлдөг
Давилуун залуу насаа зүс янаг уруулд минь улдээ
Эмүжин/ .
No comments:
Post a Comment