Хаврын өнгөт нуршуу зурааснууд
Миний төрхийг гаргаж чадна гэж
Чи яаж бодоов
Хурц өнгө, хувирамтгай ааш
Худал хэлэх, дурласан мэт дүр эсгэх
Хуурамчхан инээх, нулимс унагах
Хуучны дарснаас согттолоо уух
Энэ миний дуртай зүйлс
Энгэр задгай даашинз
Ээмэг бөгжгүй эгэл төрх
Эрх чөлеө, гоодож янзлаагүй урт үс
Энгэсэг тавихаа мартсан царай
Энэ миний гоёл
Бийрний чинь нарийн үзүүр дор
, Бие минь чичирхийлэн байгаа юм шиг
Хаврын өнгөт нуршуу зурааснууд
Хагас нүцгэн сар.....
Хажууханд нь чиний таталсан
Зориг муутайхан гарын үсэг
Хайхрахгүй байна гэж үү
Хавар ирчихээд байгааг
Р.Эмүжин
3 comments:
Шүлэг ээ гүйцээж бичээч ээ. Дандаа дутуу оруулна. Чи ер нь ингэх ээ болоорой хөө.
Нээрээ дутуу байвал ч онцгүй юм аа.
Hi залуусаа. Энэ шүлэг дутуу бишээ. Мөнхтөр-д мэддэг байж шүүмжлээрэй.
Post a Comment