Дэлхийн ДОХ-той тэмцэх өдөр болохоор ДОХ-той хобоотой монголын талаарх баримт бичлээ.
Монгол хүн ДОХ-ын халдвартай байдлаар 35 торхиолдол илэрсэн. Үүнээс 5 нь ДОХ өвчний улмаас бурхан болсон. Одоо 4 хүн ДОХ-ын өвчлөлийнхөө шатанд орсон. 26 хүн вирус тээгч байдлаар амьдарч байна.
Одоогоор өвчний эцсийн шатанд орчихсон хүн байхгүй байна. Халдвартай эхээс төрсөн 3 хүүхэд байгаа. Тэдний нэг нь 18 сараас дээш болсон учраас шинжилгээ хийгдсэн. Аз болоход тэр хүүхэд маань халдваргүй гэдэг нь тогтоогдоод байгаа. Нөгөө хоёр хүүхдийн биеийн байдал, өсөлт хэвийн байгаа. Халдвартай юу гэдгийг нь тогтоох хугацаа хараахан болоогүй байгаа юм байна.
Хүн амын дунд халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна. Яахав халдвар их тархсан улсын хэмжээнд бодвол халдварын тоо бага байна. Гэхдээ монголчуудын хэмжээнд нийт хүн амдаа харьцуулаад үзэхэд энэ бага тоо биш. Насанд хүрсэн 15-24 насны залуусын дунд халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг сэрэмжлүүлж, анхааруулж байна.
ДОХ халдах 3-н зам байдаг.
1. цусаар. Халдвартай цусыг хүний цусны урсгалд оруулахад:
Цус сэлбүүлэх, цусан бүтээгдэхүүн хэрэглэх, өөр хүний хэрэглэсэн тариур хэрэглэх, эрхтэн шилжүүлэн суулгах зэргийн үед ХДХВ-ийн халдвар цусаар дамжиж болдог.
2. бэлгийн замаар. Халдвартай хүнтэй үтрээгээр болон шулуун гэдсээр хамгаалалтгүй бэлгийн хавьталд ороход:
ХДХВ-ийн халдвар бэлгийн хавьталд ороход үрийн болон үтрээний шингэнээр дамжиж болдог.
3. халдвартай ээжээс хүүхдэд.
Халдвар авсан ээж хүүхэддээ хэвлийд байхад нь, эсвэл төрөлтийн явцад, эсвэл төрсөн хойно нь хөхний сүүгээр ХДХВ-ийн халдварыг дамжуулж болдог байна.
Харин ХДХВ-ийн халдвар дараах замаар дамжихгүй:
1. Гар барих, тэврэх г.м зөвхөн арьс хүрэлцэхэд халдвар тарахгүй.
Ханиах, найтаах зэрэгт шүлсээр халдвар дамжихгүй
2. Усан бассейн, нийтийн халуун усны газар, жорлон зэрэгт ороход халдвар авахгүй
3. Хоол хүнс, аяга, халбагаар халдвар дамжихгүй
4. Хаалганы бариул, мөнгө, нийтийн утас, нийтийн унааны суудал зэргээр халдвар тарахгүй
5. Шумуулаар дамжихгүй
ХДХВ-ийн халдвар авснаа хүн яаж мэдэж болох вэ?
Зөвхөн шинжилгээ өгч байж л халдвар авсан үгүйгээ мэдэж болно. Тиймээс та өөрийгөө халдвар авсан байж болзошгүй гэж бодож байвал шинжилгээ хийлгэх хэрэгтэй шүү! Шинжилгээ хийлгээд ХДХВ-ийн халдвар авснаа мэдвэл эртхэн эмчилгээ хийлгэж, амьдрах хугацаагаа уртасгаж болно. Орчин үеийн эмчилгээ хийлгэснээр ХДХВ-ийн халдварыг ДОХ өвчинд шилжүүлэхгүй 10 ба түүнээс олон жил барьж болно. Мөн ХДХВ-ийн халдвар авснаа мэдсэнээр өөрийн ойр дотныхон болон бусад хүмүүст халдвар тараахаас сэргийлэх боломжтой юм.
Надад саяхан мэссэнжерээр энэ үг ирсэн юм. Хөх тэнгэр минь ДОХ дэргэд чинь байна. Эрчүүд минь эхнэрээсээ бусдыг илүү харваас үхнэ. Mr Tugsuu
1 comment:
AIDS гээд байгаа зүйл чинь тийм аймаар юм мөн юм уу. Эрчүүд минь эхнэрээсээ бусдыг илүү харваас үхнэ ...гэж байх шиг. Ердийн л нэг өвчин шүү дээ. Одоогоор эмчлэх аргыг нь л олоогүй байгаадаа л асуудал нь байгаа юм шиг. Өвчин хэлж ирдэггүй ээ. Хийсч ирдэг ээ
Post a Comment