Tuesday, December 11, 2007

Ганцхан чамдаа л эрхэлмээр.

Утасны цаанаас дуугаараа эрхэлдэг
Уянга шvлэг бичиж эрхэлдэг
Хаа ч явсан сэтгэлд чинь эрхэлдэг
Харуулдаж, хайгаад тунирхаж эрхэлдэг
Унтах нойронд чинь зvvдээрээ эрхэлдэг
Урам нэхэж харцаараа эрхэлдэг
Уруул дэвсч худал эрхэлдэг
Уйлж, дуулж тайтгарч эрхэлдэг
Зvрхэнд чинь нуугдаж эрхэлдэг
Зоргоороо, дураараа дуудаж эрхэлдэг
Зєвдєж, буруудаж гэнэдэж эрхэлдэг
Зєрvvдэлж, зєєлєрч зvггvйтэж эрхэлдэг
Аньсаганд чинь дvрээрээ бууж эрхэлдэг
Алганы чинь хээнд зураастай эрхэлдэг
Учиртлаа зовоож, жаргааж эрхэлдэг
Угтуулж, удуулж улам л эрхэлмээр байна

1 comment:

Сумбаа said...

Ганцхан чамдаа л эрхэлмээр гэж ямар гоё шүлэг вэ. яг намайг хэлчихсэн байна ш дээ. Би нээрээ л ингэдэг шиг санагдлаа. Маш их таалагдсан учраас хуулж авлаа.