Сормуус цантай буулгасан тэр намрын орой
Солгой гарынхаа хээ шиг дурлалт чамтай учирлаа
Сэвхтэй зүрхний гунигаа бодлоосоо сэгсэрч хаячихаад
Сэмхэн ирэхдээ надад уруулын тамгаа дарлаа
Сарны зулай энхэлж итгэлийн хаалгаа нээхэд
Салхитай цуг чи шуналтайхан залгиж өнжихөд чинь
Сархдын дайтай мансуурал уруул дээр төөрөлдөж
Сондор чимэгтэй хүзүүндээ үнсэлтийг чинь зүүж өнжлөө
Чив чимээгүйн дунд хөврөх үгийг тань амтлахад
Чичирсэн хоолой минь аргаад хайр давуулах гэж зовсон
Намрын хээтэй навчис нь өлмий дор минь хөглөрөөд
Намайг дурлалын нулимсаа унагаач гэж шивнэлээ
Тэгэхэд тэвэртээ шатсан биед минь тэнгэрийн нар илүүдэж
Тэнэмэл оддын илтэс өвөр дээрээс цойлсон
Томоос том гарчигтай найргийн хавирга хөндөхдөө л
Таньд хайртай хэмээн гарчиглалаа
Адраа саад ихтэй, ертөнц гэдэг бэрх ч Амьдрал чиний өмнө толгой гудайх хэнсэн билээ
Wednesday, December 5, 2007
Чамдаа хайртай
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Тийм дээ? хайр гэж тийм гэж хэлэх аргагүй халуу оргиулсан эд юм. Хайртай хүнийхээ өмнө хүүхэд шиг нялхарч, хүүхэд эрхэлж, хүүхэд шиг туниж, бас хүүхэд шиг зандруулах нь л жаргал юм даа.
Post a Comment