Friday, January 18, 2008

Хайр гэдэг юм

Бодолд орж сэтгэлд хоногшдог тэр мэдрэмжийг хайр гэдэг юм.

Баярлаж бахархан инээмсэглэн зогсох тэр сайхан хүлээлтийг хайр гэдэг юм.

Хосолж алхаад хөтлөлцөж гүйх тэр сайхан мөчийг хайр гэдэг юм

Хан хорвоогоос заяасан мэт тэр сайхан увидсыг хайр гэдэг юм

Зүрх булигуулж зүүд төөрөх мэт тэр сайхан дурсамжийг хайр гэдэг юм

Цэцэг дэлгэрэх мэт мишээл цацрах тэр сайхан харцыг хайр гэдэг юм

Цэн алт үзэсгэлэн гоотой зүйрлэшгүй тэр сайхан эрдэнийг хайр гэдэг юм

Тийм ч учраас энэ хорвоо үргэлж хайраар бялхаж байдаг юм.


3 comments:

Сумбаа said...

Хайр байгаа болоод л хүний хорвоо энэ зэрэгтэй оршин тогтнож байгаа биз дээ.

Bayana said...

Хайр гэж юу вэ гэж үү. Би л хэлж чадахгүй юм байна лээ. Их л хавсарсан нийлмэл эд юм байгаа юм. Их гоё хэлсэн байна.

Chimi said...

Хайр...Бүх зүйлийг сайн, сайхан талаас хардаг болгон эрч хүч өгдөг зүйл гэж бодном. Бас гуниглуулах нь хүртэл гоё. Хайр үгүй бол амьдрал үгүй гэж боддог шүү. Хайрла хайрла бас дахин хайрла.