Monday, January 7, 2008

Хайрын түүх

Шинэ оны мэнд блогчин найз нар минь. Сайхан баярласан биз дээ. Шинэ он гаргаад блогоо аажим аажимаар жаахан шинэчилье гэж бодлоо. Дандаа шүлэг тавих биш өөрийн бодол санаагаа бичиж хуваалцмаар санагдаад. Урьд нь хэлж байсан. Энэ шүлгүүд хэдэн жилийн өмнө дурлаж байсан Чимиг илэрхийлж байсан юм. Дурлаж байсан үедээ цуглуулж байсан шүлгүүд.
Нэг сонин юм бичих үү. Намайг ийм их шүлэг цуглуулаад их дурлаж байсан түүх минь юм.
Та нар их гайхах байхаа. Тэр надад би түүнд зориулж захиа, эмайл бичиж, утсаар ярьдаг байсан. Цааш нь бичих үү байх уу. За за нэгэнт эхэлсэн юм чинь бичихээр шийдлээ.
Яаж танилцсан гэж үү. Манай найз бүсгүйгийн найз залуугийн найзууд нь гадаад сурдаг найзыгаа гаргаж өгөх гээд уулзаж байна гээд би цуг очсон юм. Тэр гадаад сурдаг залууд би, тэр надад таалагдсан. Ингээд л тэр өдөр маргааш нь бид уулзсан. Тэгээд л тэр яваад өгсөн.
Богинохон хугацаанд их хүчтэй дурласан байгаа биз. Тэгээд бид 1 жил гаран харилцаатай байсан. Тэгээд хол байгаа хүмүүс бие биеийнхээ
хайрыг хажууд нь байж мэдрэхгүй болохоор уддаггүй юм билээ.
Одоо бид ямар ч харилцаа байхгүй. Одоо ч тэгээд тэгж дурлаж байснаа шүлгээ уншаад л мэддэг. Түүнээс хойш дурласангүй ээ гэж. Би ер нь хэдэн удаа дурлаж байсан ч одоо яг аль нь миний анхны хайр байсаныг мэддэггүй юмаа. Бүгд л дурсамж дүүрэн, сайхан, сэтгэл хангалуун байсан. Үхэх дээ бодсон хүн минь л жинхэнэ хайр минь байх байх гэж бодох юм.

3 comments:

Bayana said...

Би Чимигийн блогоос нэг хайр олж үнэртээд байсан юм аа. Буруу бодоогүй л юм байна. Сайхан хайрын түүх байна. Чи шүү

Сумбаа said...

Миний бодлоор хайр хэдий чинээ хурдан байна төдийн чинээ хурдан төгсдөг гэж сонссон ч харин ч эсрэгээрээ гэж бодож байна. Хайр бүхэн шинэ байдаг болохоор заавал анхны энэ тэр гэж онцлох хэрэггүй гэж боддог. Тийм болохоор таны хувьд хайр бүхэн чинь анхны хайр шиг ариухан болохоор танд тэр гэж онцлох зүйл үгүй байгаа юм.
Бүтээгүй ч гэлээ нандин хайраа зүрхэндээ үүрд хадгалах хэрэгтэй. Таны хайр яргуй шиг санагдлаа. Гэхдээ магадгүй таны үхэхдээ бодох хүн ээж чинь байж болий ш дээ.

egelxen said...

анхны болон сүүлчийн хайр байдаггүй гэж сонссон юм байна, гэхдээ дурласан эсвэл ганцаардсан хүн л ингэтлээ хөглөгдөж, өнгөлөгдөж чаддаг гэдгийг хэлмээр байна.