Зүгээр л би чамаас явлаа
Зүрх сэтгэлээ аваад явлаа
Зүггүй гэнэхэн хайр минь
Зөрж дургүйцэх хэрэггүй дээ
Хайртай бүсгүйн чинь өврөөс
Хулгайлж авсан өдрүүдийг март
Хайрлахгүй байж чадахгүй нь гэж
Хайнгадуу хэлсэн үгийг чинь мартна аа
Хүлээх хэрэггүй дээ би чамаас явлаа
Хүсэл мөрөөдлөө аваад явлаа
Хүнийх болсон сэтгэлийг чинь
Хүчирч дийлэхгүйдээ харуусаад буцлаа
Би ингээд бүр мөсөн явлаа
Болчимгүй гэнэхэн хүслээ хориод
Бодлогогүй хийсэн алхмаа зэмлээд
Биэ сэтгэлээ аваад явлаа
Өөрийн болгож чадахгүйгээс хойш
Өрөвдөж битгий хайрлаарай
Өр зүрх минь өвдөж ханалаа
Өнчин дэрэн дээр уйлж цөхөрлөө
Хожимдож учирлаа даа гэж
Хувь заяандаа гомдох хэрэггүй ээ
Болох л юм болоод өнгөрсөн гээд
Бодолдоо хайрлан жаргалтай амьдар даа
Өрөөлийн жаргалаас хумсалж амьдрах хүсэл алга аа
Өөрийнхөө хайрыг хайхаар явлаа
Би эндээс нэг мөсөн явлаа
Оюунаа
4 comments:
ямар гоё шүлэг, таалагдсан учир дахин хуулж авлаа. Гэхдээ яагаад төгсгөлд нь Оюунаа гэж байгаа юм бол?
Хаашаа явж байгаа юм вэ
Зохиогч нь хаашаа явж байгааг мэдэхгүй ээ. Би бол хаашаа ч яваагүй. Энэ шүлгийг Оюунаагаас авч тавьсан юм.
Сумбаад яагаад таалагдсан юм бол до надад лав нууц амрагийн л тухай шүлэг шиг санагдлаа сонин юм Сумбаад шүү гайхаж байна а
Post a Comment