Wednesday, December 5, 2007

Хадаас

Батдорж 20 нас хүрчээ. Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль болж бүтэхгүй зүйлсийг хийж явдаг байлаа. Тэгтэл нэг өдөр түүнд аав нь:
- “Чи хэн нэгнийг гомдоох, ямар нэгэн буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай” гэжээ.
Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй. Тэгээд Батдорж аавдаа:
- “За та харав уу? Би өнөөдөр нэг ч хадаас хадсангүй. Би сайн хүн болсон байгаа биз дээ” гэхэд аав нь:
- “За чи тэгвэл үүнээс хойш бусдыг баярлуулж, сайн үйл хийх бүртээ хадсан хадааснаасаа сугалж аваарай” гэлээ.
Тэгээд өдөр хоног өнгөрөх бүр ханан дахь хадааснууд цөөрсөөр нэг л мэдэхэд нэг ч хадаас хананд үлдсэнгүй. Үүнийг хараад Батдорж аавдаа:

- “Та хар даа. Хананд нэг ч хадаас үлдсэнгүй. Би сайн үйлстэн болсон байгаа биз” гэв. Эцэг нь:
- “Тиймээ, хананд нэг ч хадаас үлдсэнгүй. Гэхдээ хадаасны нүх үлдсэн байна” гэж хэлсэн гэдэг.
Энэ түүхийн гол утга санаа нь “Чи муу үйл хийж байгаад түүнийгээ засч сайн хүн болсон ч хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн чинт шарх болон үлддэг шүү” гэдгийг сургажээ.

8 comments:

Bayana said...

Хайрын шүлгүүд гэдэг Блог маань Сургамжит өгүүллэг гэдэг нэртэй болчихож ээ гэж...

Chimi said...

Хайрын шүлгүүдээ цаашид бичих болноо.

Сумбаа said...

Хананд гарсан нүхдүүд хэзээ нэгэн цагт тоос шороогоор дүүрж битүүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Bayana said...

Сэтгэлд байгаа шарх хэзээ ч аньдаггүй юм. Сумбаа минь

Chimi said...

Шархадсан баатар зөв (Боорчи) хэлжээ. Тэгэхдээ уучилж чадвал хурдан эдгэнээ. Хүнийг уучлах хамгийн том шагнал.

Сумбаа said...

Чими эгчтэй санал нэг байна. Та зүгээр л уучлал л даа. Тусыг нь санаад усыг нь март. Хэзээ ч мэртэгддэггүй гэх анхы хайр ч мартагддаг. Танд зөвхөн цаг хугацаа л хэрэгтэй.

Bayana said...

хүний нэг амьдрах насанд цаг хугацаа хүрдэггүй юм аа. Хүн мартсан мэт л байж чаддаг юм.

Chimi said...

Мартсан мэт царайлж өөрийгөө хуурч амьдрах аймшигтай. Тэгэхдээ юм заавал сайн муу 2 талтай. Аль талыг нь их бодохоос шалтгаалах байх. Бас санаатай юу санамсаргүй алдаа гаргасан эсэхээс шалтгаалах байхаа.