Wednesday, December 12, 2007

Би ганцаараа байна


Тэнгэрийн хаяанд ганц шувуу үзэгдэх шиг
би ганцаараа байна
Тэргэл саран усанд дүрсээ харах шиг
би ганцаараа байна
Түүдэг гал эзэнгүй талд гэнэт асах шиг
би ганцаараа байна
Өнчин хийлийн эгшиг өөрийгөө сонсох шиг
би ганцаараа байна
Хойд насандаа болзсон амрагууд дахин уулзах шиг
би ганцаараа байна
Хажуугаар зөрөх цаг хугацаа зогсож эргэн харах шиг
би ганцаараа байна
Хэлбэр дүрсгүй орон зай хавар хувирах шиг
би ганцаараа байна
Хорвоогийн нэгэн зайд би өөртэйгөө уулзах шиг
би ганцаараа байна

1 comment:

Chimi said...

Энэ зурганд тааруулж шүлэг орууллаа. Зураг их таалагдсан.
Олны дунд байгаа ч ганцаардаж байгаа юм шиг.