Tuesday, December 11, 2007

Хайрын цэцэрлэг.


Тэртээд хайрын цэцэрлэг бий
Тэнгэр нь мөнх цэлмэг
Тэнгис нь мөнх цэнхэр
Голд нь шумбах загас нь алтан шаргал

Гоолиг модод нь мөнх ногоон
Хээнцэр бүсгүйчүүд нь шөнийн од мэт үзэсгэлэнтэй
Хээрийн салхи нь үлгэр хүүрнэх увидистай
Тэртээд хайрын цэцэрлэг бий
Солирийн бороо шөнжин тэнд орж
Согтуу адил дурлалдаа хүмүүс гуйвалддаг
Нулимсгүй жаргалыг тэнд үзэж
Зовлонгүй инээдээр бүгдийг устгах
Хайрын цэцэрлэг гэж бий.

2 comments:

Bayana said...

Хайрын цэцэрлэг аз жаргалаар бялхсан байлгүй яахав дээ. Очих юм сан даа.

Төрөө said...

Энэ хүүхэнд хэлэх бичих сэтгэгдэл алга даа. Хаанаасаа ч олоод байдаг юм. Гэхдээ өөрийнх нь зан ааш төлөв байдалтай хэр нийцэж байгаам бол доо.