Monday, December 10, 2007

Хувь заяатайгаа би ...

Хувь заяатайгаа би ... эвлэрэх дургүй нь сайхан
Хуучин бүхнийг дурсах хэрэггүй нь сайхан
Цагийн юм цагтаа гэдэг үг
Цээжнээс минь гардаггүй нь сайхан

Зовлон болоод ганцаардал гэдэг үг
Зөвхөн надад хамаатай байх нь сайхан
Ярихын аргагүй сэтгэлийн хөдлөл
Янз янзын үед илрэх нь сайхан
Хүссэн бүхэн шаналал болж
Хүсээгүй зовлонг надад авчирах нь сайхан
Өнө эртнээс надад зориулж бэлтгэсэн
Өгөөмөр зовлонг жаргал шиг эдлэх нь сайхан
Эдэлж эдэлсэн энэ жаргалаасаа болж
Эрлэгт очоогүй байх нь сайхан.
Харин тэр үед би харамсалгүй
Харамж шан адил зовлонгоо дааж чадах нь сайхан.

3 comments:

Bayana said...

За Нэг л ижилхэн утгатай 4 шүлэг оруулсан байна даа. Нэг юм болжээ гэж

Chimi said...
This comment has been removed by the author.
Chimi said...

Яагаад ч юм өнөөдөр эдгээр шүлгүүд таалагдаад. Шүлгүүдээ эргээд уншсан чинь дандаа л хайрын тухай бичсэн байна. Хайраас зугтаахгүй ч хүлээхгүй л байна. Одоо байгаа амьдрал минь таалагдаж байгаа. Эдгээр шүлгийг би дурласан үедээ уншиж хадаглаж байсан юмаа.