Нүдэнд минь үл харагдаж
Гарт минь үл баригдавч
Нулимсыг минь дуслууж
Сэтгэлийг минь өвтгөх хайр чи ямар их хүчтэй юм бэ.
Ирэхдээ чи аз жаргал, баяр баяслыг дагуулж ирдэг ч
Явахдаа чи уйтгар, гуниг, нулимс, ганцаардал энэ бүхнийг орхиод оддог
Гэлээ ч . . .
Хүн бүр чамайг эзэмдэхийг хүсч
Хүн бүр чамайг мэдрэхийг хүснэм.
Чамайг мэдрэх сайхаан...
Өндөр уулсыг даваад гарах эрч хүчийг чамаас л мэдэрнэ
Аагим халуун элсэн цөлийг туулаад гарах сэтгэлийн тэнхээг чамаас л мэдэрнэ.
Тийм болохоор...
Хайр чамайг би дахин дахин мэдрэхийг хүснэм
Хайр чамаар би ханатлаа бялуурахыг хүснэм!
3 comments:
Хүн бүр л хайраас асуух юм ихтэй л байдаг байхдаа. Мэдрэх бүр сайхан байдаг байх даа.
Аз жаргал, баяр баяслыг дагуулж ирдэг ч
Явахдаа уйтгар, гуниг, нулимс, ганцаардал орхиод оддог. Мөнхийн хайр байдагт итгэдэггүй ээ. Хайр даах хүмүүн цөөхөн гэж.
Анд найз нар минь блогт минь сэтгэгдэл бичээрэй. Баярлалаа.
Post a Comment