Нэг л өдөр би чинийх гээд
Хүрээд ирэхийг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр уучлаарай гээд
Холдоод явахыг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр хүлээнэ гээд
Амлалт өгөхийг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр чадахгүй нь гээд
Амлалтнаасаа няцахыг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр хайртай гээд
Надад хэлэхийг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр хайр биш байж гээд
Хэнэггүй хэлэхийг чинь ч үгүйсгэхгүй
Нэг л өдөр намайг үнсээд
Үргэлж хамт байхыг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр тэр үнсэлт чинь
Өөр хүний уруулд очихыг үгүйсгэхгүй
Нэг л өдөр би өөрчлөгдсөн гээд
Хүйтэн хандахыг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр намайг март гээд
Хөөрхөн бүсгүйг дагахыг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр санасан гээд
Эрхэлж тунирхахыг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр баяртай ч гэлгүй
Ор сураггүй алга болохыг чинь бүр ч үгүйсгэхгүй
Нэг л өдөр, нэг л өдөр …
3 comments:
Нэг л өдөр нэг л юм болно доо. Тиймээ
Нэг л өдөр нэг л юм болно. Төгсгөл сайхан байвал гоё ш дээ.
Төгсгөл сайхан байвал сайхан шүү. Тэгэхдээ таашгүй гэж Балхжав ах хэлсэн шүү
Post a Comment