Намайг хайрлаач гэж чамаас би сөгдөн гуйхгүй ч
Нууцхан хүсэл тээсэн харцыг минь чи нэг л анзаараач
Нулимс урсган уйлж чамайг би хэзээ ч зовоохгүй ч
Нүдэнд хурсан гунигийг минь үргээж чи нэг л хараач
Бусдаас намайг харамлаж хэзээ ч тунихгүйг чинь бодохоор
Бүлээн нулимс дуслуулан сэтгэлдээ чимээгүйхэн уйлдаг ч
Бүхнийг умартан чимдаа л би эрхлэн жаргахсан гэхдээ
Болохгүй бүхнийг болгож зүүдэндээ л би жаргадаг
2 comments:
Нэг л өдөр хэн нэгэн чамайг хайрланаа. Хайрлахаас ч аргагүй сайхан гэж
Дурлал хайргүйгээр амьдрал уйтгартай. Намайг хайрлаач гэж би сөгдөн гуйхгүй ээ.
Post a Comment