Monday, November 19, 2007

Дурла залуу минь надад дурла


Залуу минь чи надад дурла
Зүрх сэтгэлээ бүү харамла
Хайртай гэдгээ битгий нуу
Халуухан зүрхээ надад тушаа
Зөвхөн надад л үхтлээ дурла
Зүггүй зүрхээ бүү амраа
Хагацахгүй гэж амлах хэрэггүй
Халуухан энгэртээ л чанга тэвэр
Хонгор минь чи надад дурла
Хорин хэдхэн насыг минь
Холдож одохоос нь өмнө дурла
Уруулын минь өнгөнд унаж дурла
Ухааны минь уудамд аялаж дурла
Бэлхүүсний минь нарийханд биширч дурла
Биений минь уянд хайлж дурла
Нүдний минь харцанд ээрэгдэн дурла
Нүцгэн биеэнд минь умбаж дурла
Дурла залуу минь надад дурла
Дурлал хайранд чинь үйж үхье би!!!

2 comments:

Төрөө said...

яахав хэлэх үг алга би ямар яруу найрагч ч биш бас шүүмжлэгч ч биш болохоор. Үргэлж шинэчилж шинэлэг мэдээлэл шүлэгээр дүүрэн байлгаарай. Бас бүтэлгүй хайрын тухай биш өөдрөг өнгөтэй хайрын тухай шүлэг олж оруулаарай. Амжилт хүсъе.

Bayana said...

Сайхан л бичсэн байна. Нэг Солонгос залууг л өөртөө дурла гээд байгаа юм аа даа.