Битгий их юм шаард гэж
Би чинийх биш хүнийх гэж
Байнга юунд сануулна вэ
Битгий хэрэггүй би мэднэ
Бурхан надаас хармалсан болохоор нь
Бусдаас би хулгайлсан юм чамайг
Хайрлаж бас хайрлуулах гэж
Хайрандаа тэгээд шатах гэж
Хөтлөлцөн алхаж хөгжилтэй инээх гэж
Хонгор чамдаа магтуулаад баярлах гэж
Хошуугаа унжуулж гараа савчин эрхлэх гэж
Надад зориулж шүлэг тэрлэхийг чинь сонсох гэж
Намайг хүсэх хүслийг чинь мэдрэх гэж
Тэгээд эцэст нь тэнгэрлэг дурсамжтай үлдэх гэж
Тамгалуулсан зүрхнийхээ шархирахыг мэдрэх гэж
Торомгор хархан нүднээсээ том том нулимас унагах гэж
Чамайг би хайрласан юм аа
Төөрөг зөрүү тавилангийн
Тойрч чадаагүй жаргал минь
Хувь дутах хорвоод
Ханьсах эрхгүй хайр минь ээ
1 comment:
Өө ингээд шүлэг ээ дутуу оруулаад байвал утга алга аа
чи өөрийн зохиосон шүлэг биш биз дээ бүтэн оруул л даа.
Post a Comment