Thursday, November 22, 2007

Зүрхээр минь бүү оролд

Зүрхээр минь бүү оролдоо
          Зүггүйтээд би чамд дурлачихаж мэднэ
          Зөөлөн гуниг тээгээд
         Зүгээрчгүй тэгээд санааширч мэднэ

Сэтгэлээр минь бүү тоглоо

        Сэм сэмхэн үгүйлчихдэг болчихно
        Хөнгөн гуниг тээгээд
       Хөлийн чимээ чагнадаг болчихно
Хайртай гэдэг үгийг
       Хамаагүй битгий хэлээ
       Харцыг чинь үгүйлээд
      Харгуй зам ширтдэг болчихно
Надаар чи бүү оролдоо
    Навчис адил хийсэж мэднэ
    Зүүдний жаргалдаа хөтлөгдөөд
    Зөнгөөрөө чамайг эрэлхийлдэг болчихно

3 comments:

Bayana said...

Чими ийн зүрхээр оролдсон хүн яадаг юм вэ. Найзуудаа туршаарай.

Сумбаа said...

Bichsen shulgiig ni unshval yah argagui ih l durlamhai shinjtei. Daanch turshij uzeh arga nadad alga...

Хандаа said...

Хэн нь туршиж үзэх юм болоо