Sunday, March 23, 2008

Тэр нэгэнд

Хавар хайр салшгүй гэж.
Би чиний хааяа дурладаг амттан чинь баймааргүй байна
Ханатлаа идсэн ч цаддаггүй ,,сэтгэл,, чинь баймаар байна
Энэ 2 мөр маш их таалагдлаа та бүхэн ч бас санал нийлэх байх гэж бодлоо.
Тэгэхдээ би хэн нэгэнд зориулж энэ шүлгийг оруулаагүй юм шүү.


Тэр нэгэнд
Мөнх бус орчлонгийн нэгээхэн зайнаас
Миний сэтгэлийн үнэнийг олж хараарай
Мөрөөдөл эсэх ч учрах он жилүүдэд
Мөрийг чинь би түшихээ мэдэрдэг
Би чиний хааяа дурладаг амттан чинь баймааргүй байна
Ханатлаа идсэн ч цаддаггүй ,,сэтгэл,, чинь баймаар байна
Хаа нэгтээ уудаг архи чинь баймааргүй байна
Халамцаж дараа нь давардаг ,,халуун,, чинь баймаар байна
Намайг
урмаар тэтгэсэнд баярлалаа

А.Алтансолонго


5 comments:

Сумбаа said...

Ажа ажа,

A.Амарсайхан said...

Сонгосон хоёр мөр чинь нээрээ юм хэлж байна шүү. Би хүмүүсийн хувьд аль байсан бол доо, гэж хүртэл бодогдчихлоо.

A.Амарсайхан said...

аль нь гэх гээд "нь"-ийг гээчихжээ.

Chimi said...

Би танийг Ханатлаа идсэн ч цаддаггүй ,,сэтгэл,, нь байсан бх гэж бодож байнаа. Хүн бүрйин нууцхан бодол хүсэл бхаа Ханатлаа идсэн ч цаддаггүй ,,сэтгэл,, нь байх нь.

Bayana said...

Хэн нэгэнд зориулсан юм шиг санагдаад байх юм аа.
...Халамцаж дараа нь давардаг ,,халуун,, чинь баймаар байна...