Monday, February 4, 2008

Дурлана аа би яадгийн дурлана

Дурлахгүй байя гэж хичнээн хичээгээд
Дурлаад л байгаа зүрхээ би яалтай
Хайрлахгүй гэж хичнээн бодоод ч
Хайрлаад л байгаа сэтгэлээ би яалтай
Дурлана аа би яадгийн дурлана
Дундуур сэтгэлээ дүүртэл дурлана
Эзэнтэй байсан ч хамаагүй дурлана
Энэхэн биеээ элтэл дурлана
Хайрлана аа би яадгийн хайрлана
Хүнийх байсан ч хамаагүй хайрлана
Хайрын мянган шувуухайг
Халирч зугттал нь хайрлана
Дурлалын хүчит салхи нь чи байг
Дуртайяa хийсэх навчис нь би болоё
Ассан гал шиг дурлал чи байг
Аз жаргалтайгаар дүрэлзэх очис нь би болоё
Дуулим хорвоогийн дуусашгүй дурлал чи байг
Дайрвал ч дайр намайг, би бэлэн байна аа...

ICE

4 comments:

Zippy MN said...

hey egch mini durlaad l biana u duu ni ajillaad l biana
durlald chin amjilt husie

Chimi said...

Сайн уу дүү минь. Ажилд чинь амжилт. Эгч нь дурлалд яараагүй явнаа.

oyunaa said...

Za chinii blogoor zochilson zugeer uym. Ooriinhoo shulgiig oor hunii nereer orsniig harahad sonin sangdaj bna. Gehdee chi medeegui l bh l daa. Bas nileen heden shuleg maani end tavigdsniig haraad ner tavigdaagui ch bayarlah setgel torloo.

Chimi said...

Hi Оюунаа. Уучлаарай шүлэг тань өөр хүний нэрээр болон өөрийн тань нэрээр тавигдаагүй бол. Таалагпсан шүлгээ хуулаад л авдаг юм нэр нь байвал бичээд авна байхгүй бол бичихгүй. Шүлгүүдийнхээ нэрийг өгвөл залруулга хийгээд нэрийг тань бичнээ. Баярлалаа.