Wednesday, February 20, 2008

Бүсгүйн сэтгэл

За өнөөдөр нэг сайхан шүлэг оруулья. Энэ шүлгийг ажлын минь нэг найз надад өглөө. Миний блогыг уншдаг намайг яруу найрагт дуртайг минь мэддэг болохоор өгжээ. Энэ шүлэг маш их таалагдлаа. Та бүхэнд бас таалагдах байх ялангуяа бүсгүйчүүд амтархан уншина гэж бодож байна. Сонирхолтой нь энэ шүлгийг эрэгтэй хүн бичсэн байгаа юм. Гайхалтай, эмэгтэй хүний сэтгэл, бодлоор маш сайхан бичсэн байна. Бүсгүйчүүд бид яг л ингэж боддог хүсдэг юм.

Бүсгүйн сэтгэл

Байж л байг, тэр залуу намайг хараад
Бахархаад бас дурлалдаа шатаад байж л байг.
Бахдаад бахардаад байж л байг.
Байж л байг, тэр залуу намайг хараад

Хөдөлгөөн бүрийг минь нүд цавчилгүй ширтээд байж л байг.
Хүссэн бүхнээ тэрхэн зуур авч болдоггүйг мэдэж аваг.

Үнэн төрхийг чинь танитлаа би чамайг зовооё.
Үүрд биш ч гэлээ, байж л бай тэгээд намайг хараад.

Бал амтагдсан уруулыг минь хүсээд байж л бай залуу минь
Бахим чанга гар, сайхан төрхийг чинь би харж л байна
Ухаан бодлоо алдталаа намайг хар, хүс
Оргилсон сэтгэл, зүрх чинь тэсэртэл би чамайг зовооё.

Эгшиг даган нахилзах бэлхүүсэнд минь шунаж байна, би мэдэж байна
Эр хүн гэдгээ надад харуулах гэж хичээж байгааг чинь би үнэлж байна

Үнэр тансаг сүрчигэнд минь чи галзуурч байна, надад таатай
Үүр шөнөөр унтаж чадахгүй чи намайг бодож байна, би баясаж байна.

Эрвээхэй адил намайг тойрон чи эргэлдэж байна, тиймээ, би сарнай
Эргэцүүлж бодоод хариултыг нь олохгүй чи цөхөрч байна, тиймээ, би асуулт
Элдэв янзын арван гүрван мэхийг чи сэдэж байна, би баярлаж байна

Энэ шөнийг л чи тэвчвэл би чинийх, чи мэдэж байна, би ичиж байна.

Зугтаад гүйгээд л баймаар санагдах юм
Зуурч болов гэхдээ чамайг хүлээмээр бас бодогдох юм
Тэвчээрийг чинь үнэлэн, тэвэрт чинь очьё доо, амраг минь
Тэгсний дараа би чинийх, чи минийх, тэр л үед би хаашаа ч зугтах аргагүй

Чамдаа дурласан сэтгэл минь дуусашгүй,
Чамайгаа хайрлах итгэл минь нугарашгүй.

Б.Гүнбилэг

3 comments:

A.Амарсайхан said...

Амьдралтай шүлэг шүү. Сайн шүлэг. Та нар ингэдэг л улс.

1969 дэх зочин боллоо. Би 1969 оны хүүхэд. Сайхан тохиол.

Bayana said...

Эрэгтэй хүн бичсэнийг нь яаж мэдэж байна аа.

Chimi said...

Шүлэг өгсөн найз минь зохиогчийг нь танидаг эрэгтэй хүн бичсэн гэж хэлсэн юм. I believe in you my friend