Төрсөн өдөр. Миний хувьд сайхан баяр. Зарим хүмүүс төрсөн өдрөө мартчихсан байна лээ гэж ярьдаг яагаад тэгдэг юм бол би болохоор бүүр жаахан хүүхэд шиг хоног тоолон хүлээдэг гээч. 10 жилд байхдаа хичээлийн сүүлийн цагаас чөлөө аваад гэртээ ирж төрсөн өдрийн юмаа бэлдээд хичээл тарангуут ангийнхаа хүүхдүүдийг хүрээд ирээрэй гэж уриад л. Бас дандаа цирк үздэг байсан төрсөн өдөр болохоор үнэгүй үзүүлдэг байсан юм. Инээдмийн баярын өдөр төрсөн болохоор хүмүүс анх төрсөн өдрөө хэлэхээр итгэдэггүй юм. Одоо ч мэссэнжерээр хүмүүс үнэн юм уу худал юм уу гээд л байна.
Өдий болтол минь өсгөн хүмүүжүүлсэн ээж, аавдаа баярлалаа. Т а 2-тоо хайртай маш их хайртай шүү. Өглөө босоод ээжийгээ үнсээд баяр хүргэсэн. Аав минь байсан бол... Заримдаа үгэнд чинь орохгүй уурлуулж байсанд уучилаарай. Ээж аавынхаа ачийг хариулья гэвэл сайн сайхан амьдарч, сайн явах хэрэгтэй гэж боддог ч биелүүлж байна гэж бодохгүй л байна. Тэгэхдээ хичээнээ. Багадаа ганцхан миний л баяр юм шиг санаж өөрөө л байрладаг байсан одоо нас ахиж байгаа юм байлгүй ээж, аавыгаа баярлуулдаг болоод байгаа. Би айлын том охин байж дүү нараасаа илүү эрхээ. Одоо ч ээждээ эрхэлж хошуугаа унжуулдаг гээч. Ээж минь ч намайг эрхүүлээд л байх юм даа. Дандаа л ээждээ жаахан харагддаг байхдаа. Ээж болсон ч ээждээ эрхэлээд л гүйх байхдаа би ч засрахгүй байхаа.
ХАЙРТАЙ, ХАЙРТАЙ, ХАЙРТАЙ ШҮҮ ТАНЬДАА.