Ганцаардагч нэгэнд өөрийгөө ойлгох хэрэгтэй гэсэн утгатай мөртүүд байгаа. Би энэ шүлгийг 2-3 жилийн өмнө нэгэн номон дээрээс уншиж байгаад дэвтэр дээрээ гараараа хуулж бичин авч байсан юм. Сая тэр дэвтрээ үзэж байгаад олоод, блогтоо тавихаар шийдлээ. Xvмvvс яагаад ганцаарддаг вэ гэсэн сэдэв миний блогт байгаа тэр сэдвийн comment дээр Боорчи “Ганцаардалыг өөрөө юу гэж үзэж байна вэ.” гэж асуусан байсан. Өөрийнхөө бодлыг бичье. Би ганцаардалд дургүй бэлэн биш байдаг. Ямар ч хүнийг хайрлаж, сэтгэлээсээ байж чаддаггүй, хуурамч дүр эсгэн явдаг хүн ганцаарддаг гэж боддог. Өөрийгөө хуурч амьдардаг хүн юм уу даа. Ёстой л
Ойлгох хүн дэргэд чинь үгүй бол
Олны дунд явсан ч чи үргэлж ганцаардана гэж
Хүнд сайн санаж, хайрлаж чаддаг хүн олон сайн найз, нөхөд, гэр бүлтэй байдаг тийм хүн ганцаардаж гунидаггүй. Тэгэхдээ зарим хүмүүс өөрийн хүслээр ганцаарддаг гэдэгтэй санал нэг байна. Бүгдээс өөрийгөө тусгаарлан хэнтэй ч харицахгүй. Энэ үедээ тэд урьд нь бодож мэдэрч байгаагүй зүйлээ бодож мэдэрдэг байх харин зарим нэг нь энэ шүлэгт гарч байгаа шиг
Галзуурах гэж буй мэт сэтгэл зүрх чинь давчуурч
Гансран гунигласаар эцэст нь чи л өөрөө хөгширдөг байх.
Би ганцаардагч нэгэн биш. Миний айдаг зүйл бол ганцаардал.
Ганцаардагч нэгэнд
Ойлгох хүн дэргэд чинь үгүй бол
Олны дунд явсан ч чи үргэлж ганцаардана
Онцлон хайрлах хүнгүй бол хүсэх сэтгэл үгүй болж
Орчлон гэдэг уудмыг харах тэнхэлгүй болно
Хүнийг хайрлах сэтгэл үгүй бол чиний зүрх
Хүйтэн цусаар амилах мэт үргэлж дотор хүйтэн
Хүндлэх энхрийлэх хүнгүй бол хэтийн зорилго үгүй болж
Хэнд ч хэрэггүй мэт сэтгэн хий дэмий л өөрийгөө зовооно
Ганцаардлын өмнө өвдөг сөгдөн бууж өгөөд
Ганшуун нялууныг амтлаагүй эмзэг зүрхээ л тамлана
Галзуурах гэж буй мэт сэтгэл зүрх чинь давчуурч
Гансран гунигласаар эцэст нь чи л өөрөө хөгширнө.