Өчигдөр амралтын өдрөөрөө гэрийнхэнтэйгээ салхинд гараад. Бороотой бүрхэг өдөр байсан ч төлөвлөсөн байсан болохоор явсан. Тэгэхдээ тэр өдрийн цаг агаар сайхан байсан шүү. Эхлээд ээж хаданд очсон. Өглөө хотоос гарахад бороо ороогүй бүрхэг намуухан байлаа. Хотоос гараад л ногоон тал бгаа гэж бодож байсан чинь гандсан шар тал. Зуншлага муу гандуу бна лээ. Төв аймаг ороод арай гайгүй болж байсан. Замд бороо жаахан шиврээд л. Яг Ээж хадан дээр ирэхэд бороогүй дулаахан байлаа. Тэгээд Ээж хадандаа мөргөчихөөд хажуухан хэсэгт нь цай ууж суутал бороо ороод, машиндаа гүйж суугаад удаагүй байтал юу болсон гээч аймаар тэнгэр дуугарч аадар бороо ороод бас мөндөр буусан. Хэдхэн минутын дараа уулын ус доошоо буугаад ус тогтож үерлээд, хараад сууж байхад аймаар санагдсан. Бороо гайгүй болохоор дараагийн аялалдаа гарсан. Замд явж байхад уулын ус доошоо зүгээр задгай, гол шиг мэлтэлзэн жалга руу урсаад л. Харахад гоё ч аймшигтай санагдсан. Анх удаа л харсан минь тэр.
Next stop Манзушир хийд. Анх жаахан байхдаа бараг 20 жилийн өмнө ээж, аавтайгаа очиж байсан юм. Түүнээс хойш очих юмсан гэж бодож байсан амжихгүй л яваад байсан юм. 20 жилийн өмнө очиж байсанаас нээх өөрчлөгдсөн санагдсангүй. Харин уулан дээр хадан дунд хавтгай хадан дээр 3 өөр газар өнгөтөөр зурсан 3 бурхан байсан тэр байхгүй болсон байна лээ. Сэргээж зураад хадгалж үлдэж болоогүй л юм бх даа. Сүрлэг сайхан зураг байсан юмсан. Байгаль, уул, ус нь их сайхан газар. Сэтгэл сэргээж, нүд баясгаж, ядаргаа тайлмаар. Харамсалтай нь нөгөө мартамхай хүн чинь аппаратаа мартаад тэгээд зураг авахгүй хоцрох харамсалтай санагдаад гар утсаараа зураг авсан нээх гоё гараагүй бх. Тэгэхдээ дараагийн бичлэгтээ авсан зургаа тавинаа.
За аялал ч яахав үнэхээр сайхан байсан. Энд нэг юм хэлэх гэсэн. Анх Манзушир луу ороход нэг хүнээс 800 төг, машинаас 2000 төг авах юм. БОЯ-с авдаг юм байна. Онцгой хамгаалалтай бүс гэсэн утгаар авдаг гэсэн. өгч байгаа тасалбар нь тоглолтын билет шиг гялтганасан юм бна лээ. Тэр орсон хаалганаас цааш 2-3 км яваад Манзуширт очно. Шороон замтай. Зам дагуу бас тэнд хог их харагдсан. Урсаж байгаа горхинд хог урсаад, тээглээд муухай харагдах юм.
Биднээс авч байгаа мөнгөөрөө хогоо цэвэрлүүлж болдоггүй юм байхдаа гэж бодож байлаа. Тэгээд замд тохиолдсон явдлыг хэлмээр санагдаад. Манзушираас гараад явж байтал нэг настай эмэгтэй 2 том шуудай дүүрэн юм үүрчихсэн явна. Машинаа зогсоогоод хаана хүрэх юм гэсэн Төв аймаг орно гэнээ. Тэгэхээр нь суучих хүргээд өгье гэсэн чинь тэр 2 том шуудайнаас гадна замын хажууд дахиад нэг том шуудай бас нэг үүргэвч дүүрэн юм байсан. Та бүгдийг нь авч яваа юм уу гэсэн тийм хоёр хоёроор нь үүрээд зөөж яваа гэнэ. Тэр 3 шуудай багажанд багтахгүй баглаж явсан. Тэр шуудайд дандаа архи, пиво шил, лааз, ундааны савнууд байсан. Төв аймаг орж тушааж хоол ундаа авна гэж ярьсан. Тэр шуудайтайгаа нь тушаахад 1000-1500 төг болно гэнэ. Манзушираас төв аймаг хүртэл 8 км. 8 км тийм их юм үүрээд 1000-1500 төгрөгтэй болоод буцаад л алхана. Хэцүү байгаа биз. Би яг ямар санаа хэлэх гээд бна гэхээр БОЯ-аа хашаанынхаа үүдэнд зогсоож авсан мөнгөөрөө тусгай хамгаалалтын бүсэд байгаа хогоо түүлгээд худалдаад аваачээ. Нэг шуудай хогоо 500 төгрөгөөр ч юмуу худалдаад авбал хогийг чинь цэвэрлээд байгалийг нь хамгаалаад өгөх хүмүүс байна шүү дээ.
Хүмүүс минь ээ хогоо байгаль дэлхийдээ хаялгүй хогийн саванд хийж бай л даа.
1 comment:
Hello, Chimi!
I loved this post and this blog.
Happy day
Post a Comment