Tuesday, April 29, 2008

Дуусашгүй дундаршгүй тийм л халуухан
Дурлалыг хүлээн сууна уу залуу минь чи
Хагацашгүй ханашгүй тийм л гэгээхэн
Хайрыг хайсаар явна уу залуу минь чи

Хувирахгүй хуурахгүй тийм л дөлгөөхөн
Харцыг чи анзаарахгүй л явна уу залуу минь
Сатаарашгүй сарнишгүй тийм л ариухан
Сэтгэлийг чи тоохгүй л явна уу дааа залуу минь

2 comments:

A.Амарсайхан said...

Сатааршгүй сарнишгүй тийм л ариухан
Сэтгэлийг чи тоохгүй л явна уу даа залуу минь

Энийг надад зориулжээ. Би ханийнхаа сайхан сэтгэлийн хариуд ядахдаа ганц хоёр сайхан үг ч болтугай хэлж байх хэрэгтэй юм байна гэж бодлоо.

MW said...

Харин надад
Дуусашгүй дундаршгүй тийм л халуухан
Дурлалыг хүлээн сууна уу залуу минь чи
Хагацашгүй ханашгүй тийм л гэгээхэн
Хайрыг хайсаар явна уу залуу минь чи
гэсэн мөртүүд тохирч байна шүү.