Tuesday, April 22, 2008

Үелзсэн их бодлийн минь учиг нь байгаасай гэж

Ойрд ажил ихтэй. Бас жаахан ганцаардангуй гунигтай байлаа. Энэ бүхнийг би өөрөө л хүссэн. Миний л буруу. Удахгүй бүх юм хэвэндээ орж амьдрал сайхан болноо. Урагшаа….

Чи чимээгүй ирээд чимээгүй буцдаг
Чихэнд минь хайрын шүлэг шивнэчихээд явчихдаг
Би харин эргэж ч харж чаддаггүй
Билгүүн дүрийг чинь зүүдэндээ л төсөөлдөг
Янагийн үгсийг чихэнд минь шивнэж
Ялдам энхрийхнээр араас минь тэвэрчихээд
Яагаад ч юм чи зүгээр л явчихдаг
Бүсгүй сэтгэл бүлээн зүрхээ чагнан
Би чамайг дахиад л хүлээдэг
Сэм сэмхэн алхаж ирээд араас минь чи тэвэрдэг
Сэтгэлийн учиг алдуурч би шүүрс алддаг
Борхон зүрхнийхээ цовхчоонтой зэрэгцэн
Бодлын алсад би чамруу зорчдог
Гэнэ гэнэхэн над дээр чи чимээгүй буудаг
Гэгэлгэн дуу сэтгэлд минь аялчихаад буцдаг
Гэнэхэн насны хүслээ хөглөж
Гэргий чинь болохсон гэж би тэмүүлдэг
Үе үехэн над дээр чи чимээгүй айлчилдаг
Үйлийн үртэй зүрхэнд минь учирал зөгнөөд оддог
Үелзсэн их бодлийн минь учиг нь байгаасай гэж
Үймэрсэн сэтгэлээ аргадан чамайг би хүлээдэг
Дараа дахин зочилохдоо чимээтэйхэн ирээрэй чи минь
Дагаад би чинийхээ гэрэлт ертөнцөд аялмаар байна аа

Оюунаа

5 comments:

Bayana said...

Амьдрал сайхан болноо гэж... хүн амьдралаас сайханыг нь мэдрэх тэр мөчид л аз жаргалтай байдаг юм шиг санагддаг. good luck

бж said...

Goyo shuleg bainaa. Udur bur, tsag much tutamd husen huleehiin jargald umbaj baigaa bololtoi.

Сумбаа said...

Та хэн нэг хүнд дуралчихаж, тэр хүн чинь гэхдээ таныг хүүлээлгээд байгаа бололтой, манай эгчийг хүлээлгэдэг тэр өөдгүй амьтныг ёстой... хэхэхэ таны оруулсан шүлэгнүүдээс хамгийн nice шүлэг байна.

Chimi said...

Хайрт дүү минь дээ. Би дурлаагүй хэнийг ч хүлээгээгүй байна. Харин дараа намайг хүлээлгээд тоохгүй бх хүн гарч ирвэл дүүдээ хэлж хашраалгана аа.

Сумбаа said...

хөөрхий тэр хүн хувь заяа нь ч бүрхэг харагдаж байна даа.